Дархлаажуулалтад 18-34 насныхны хамрагдах идэвх муу байна
Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 583 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 875 003 хүн, хоёрдугаар тунд 1 561 698 хүн хамрагджээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 583 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 875 003 хүн, хоёрдугаар тунд 1 561 698 хүн хамрагджээ.
Улсын онцгой комиссоос нийслэл, аймаг, сум, дүүргийн сонгуулийн байгууллагад чиглэл өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас таван хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 318 болж байна
Сүүлийн 24 цагийн хугацаанд 9631 сорьцод шинжилгээ хийснээс 1267 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 67 710 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 962 нь Улаанбаатар хотод, 305 нь орон нутагт, байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 632 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 54 713 болж байна. Коронавирусийн халдварын улмаас таван хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 318 болж байна.
Мөн нийтийг хамарсан соёл урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ.
Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нь 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр МҮОХ-ны тамгыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарт албан ёсоор хүлээлгэн өглөө.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 892, II тунд 8895, нийт 9787 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.4 хувь буюу 957.615 нь I тунд, 85.2 хувь буюу 812.503 нь II тунд хамрагдаад байна.
Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 13, суурин 41 цэгт дархлаажуулалтын 104 багийн 556 эмч, ажилтан ажиллаж, 11.888 иргэнийг вакцинжуулахаар төлөвлөжээ.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр үйл ажиллагааг түр хориглох тухай 507 дугаар захирамж гаргажээ.
Өнгөрсөн жил БНХАУ-ын “Nanjing Golden Dragon Bus” автобусны үйлдвэрт үйлдвэрлэгдсэн автобуснуудыг туршилтын журмаар оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, манай улсад тохиромжтой эсэх, өндөр, дулаалга, зэргийг шалгасан юм. Жишээлбэл, зуны кондиншинтой боловч өвлийн халаалтгүй. Тиймээс нэмэлт дулаалгын систем хэрэгтэй болно. Монгол улсын нөхцөл байдалд тохирч байгаа эсэхийг туршиж байж нийтийн тээвэрт явуулах зөвшөөрөл авдаг.
Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байхыг анхааруулж байна.
Уучлаарай хөл хорио тогтоох ямар ч санал хаанаас ч гараагүй. ЗГ болон УОК-оос давтан тунг насанд хүрсэн иргэддээ 6.15- гэхэд хийж дуусгахыг урьтал болгож байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 7-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх болон Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Онон, Их Хянганы нурууны Халх, Хангай нурууны өврийн Завхан, Алтай нурууны Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Идэр, Хэрлэн, Халх, Ховд, Хариг, Түргэн болон Туул гол Лүн сум орчимд үерийн түвшинг 5-25 см даван үерлэж байна.
Шадар сайд өчигдөр цар тахлын нөхцөл байдал болон Вакцинжуулалтын асуудлаар Эрүүл мэндийн яаманд ажиллажээ. Өнгөрөгч 7 хоногийн тайлан судалгаа мэдээлэлд үндэслэн, тандалт хариу арга хэмжээний талаар салбарын мэргэжилтнүүд зөвлөлдөв.
Сүүлийн 14 хоногийн хугацаанд хүүхдийн өвчлөл нэмэгдсэн. Халдварт өртсөн таван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа. Тиймээс хүүхдийн амны хаалтаа сайн зүүх хэрэгтэй. Хүүхдийг хөхөөр хооллож, хараа хяналтаа сайжруулах шаардлагатай.
Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 313 болж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 6248 сорьцод шинжилгээ хийснээс 1177 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 66 710 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 867 нь Улаанбаатар хотод, 310 нь орон нутагт, байна.
Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 48.000 тун АстраЗенека AZD1222 вакциныг өчигдөр хүлээн авлаа.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран 10 дахь жилдээ зохион байгуулж буй “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ АЖЛЫН БАЙРЫГ ЭРХЭМЛЭГЧ БАЙГУУЛЛАГА-2020” болзолт уралдааны шилдгүүд тодорлоо.