ОУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан төрийн албан хаагчид, доноруудтай цахимаар чууллаа
Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор 6 дугаар сарын 23-ныг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн байна. Энэ жилийн хувьд “Ирээдүйн төрийн албыг цогцлоох нь” уриан дор зохион байгуулагдаж байгаа нь төрийн албаны өмнө тулгарч буй сорилт бэрхшээлээ тодорхойлж, шийдвэрлэх арга замыг олох шинэ санаа, шийдлээ хэлэлцэх боломж бүрдүүлж байгаагаараа онцлог болж байна.



















