ШУУД: Шинээр 2246 тохиолдол батлагдаж, 15 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 048 сорьцод шинжилгээ хийснээс 2246 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 115 478 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1345 нь Улаанбаатар хотод, 901 нь орон нутагт байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 2825 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 76 654 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 15 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 563 болж байна.


















