Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд дөрвөн иргэний амь насыг авран хамгаалжээ
Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд НОБГ, Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиуд, Цагдаагийн байгууллага, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийт 67 алба хаагч “Туул” гол дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ.


















