Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтад хамрагдах 16-17 насны 33 мянга гаруй хүүхэд байна
Эрүүл мэндийн сайдын тушаалаар 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэллээ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер вакцин хийх юм. Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр, сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамруулна.



















