Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 3188 хүнийг дархлаажуулна
Өнөөдөр Улаанбаатар хотод 6 явуулын, 20 суурин цэгт, дархлаажуулалтын 40 багийн 239 эмч, ажилчид 3188 иргэнийг дархлаажуулна. Дархлаажуулалын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод 6 явуулын, 20 суурин цэгт, дархлаажуулалтын 40 багийн 239 эмч, ажилчид 3188 иргэнийг дархлаажуулна. Дархлаажуулалын цэгийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр Онцгой байдлын ерөнхий газрын “Соёмбо" танхимаас цахимаар боллоо. Хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн С.Энхболд, “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Шуурхай штабын дарга,хурандаа Ц.Ганзориг нар тус тус танилцуулж, хэлэлцүүлэн дараах шийдвэрийг гаргалаа.
Харшилтай хүмүүс, харшил нь хэзээ эхэлдэг, ямар шинж тэмдэг илэрдэг гэдгийг тодорхой мэддэг. Харин өмнө нь харшилгүй байсан хүмүүс коронавирусийн шинж тэмдэг үү эсвэл харшилтай болсон уу гэдгийг ялгахад хэцүү. Тодруулбал, коронавирусийн үед толгой өвдөх, хамар битүүрэх, нусхайрах, халуурах, хоолой сэрвэгнэх, өвдөх, амтлах үнэрлэх мэдрэмжээ алдах зэрэг шинж тэмдэг өвчний эрт үед илэрдэг. Харин харшлын үед халуурахгүй. Ингэхдээ хоолой сэрвэгнэх, загатнах, хамар битүүрч нүд загатнах шинж тэмдэг нь зэрэг илэрнэ. Өөрөөр хэлбэл, харшлын үед нүд улайхгүйгээр дан ганц хамар битүүрэхгүй. Ихэвчлэн хамар болон нүдсний салстын шинж тэмдэг нь хамт илэрдэг. Харшил халдварлахгүй, коронавирус халдварладаг. Агаарын тоосонцорт байгаа ургамлын тоосонцор /аллерген/ нь нүд болон хамрын салст дээр буугаад харшлын шинж тэмдэг илэрдэг.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр 1 дүгээр тунд 1731, 2 дугаар тунд 1959, нийт 3659 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 102.5 хувь буюу 977056 нь I тунд, 90.5 хувь буюу 862847 нь II тунд хамрагдаад байна. Мөн нийт 931 (7.8 хувь) жирэмсэн эх, 16-17 насны 7221 (21.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна.
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай усархаг аадар бороо, мөндөр орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор 6 дугаар сарын 23-ныг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн байна. Энэ жилийн хувьд “Ирээдүйн төрийн албыг цогцлоох нь” уриан дор зохион байгуулагдаж байгаа нь төрийн албаны өмнө тулгарч буй сорилт бэрхшээлээ тодорхойлж, шийдвэрлэх арга замыг олох шинэ санаа, шийдлээ хэлэлцэх боломж бүрдүүлж байгаагаараа онцлог болж байна.
Монгол Улсын Их хурлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан бөгөөд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг хэлэлцэж, баталлаа.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд эрчим хүчний салбарын 2020-2021 оны өвлийн их ачааллыг хэрхэн давсан болон цаашид анхаарах асуудлын талаар сайд Н.Тавинбэх танилцуулав.
Хөвсгөл аймгийн хэмжээнд коронавируст халдварын тархалт эрс нэмэгдэж өнөөдрийн байдлаар 19 суманд тархаад байна.
-Энэ жил ЭЕШ өгөхөөр 40420 шалгуулагч бүртгүүлсэн. Ингэээд ЭЕШ долдугаар сарын 01-04-ний хооронд зохион байгуулагдах товтой байсан. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалж, наймдугаар сард зохион байгуулахаар болж байна. Наймдугаар сарын хэдний өдөр ЭЕШ-ыг зохион байгуулах товыг долдугаар сарын 10-нд зарлана.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандантэгчинлэн хийд орчмыг соёлын аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналыг дэмжиж, Техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах үүрэг өглөө.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Халдварын нөхцөл байдлаас шалтгаалж Үндэсний баяр наадмыг цахимаар зохион байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад буй.
Манай улс 17-18 насны хүүхдүүдээ ковид-19-ын эсрэг вакцинд хамруулж буй.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 2213 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 100 263 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1179 нь Улаанбаатар хотод, 1024 нь орон нутагт, 9 нь эмнэлгээс шалтгаалах халдвар, нэг зөөвөрлөгдсөн байна.
Сүхбаатар аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан болжээ. Хуралдаанаар халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан зургадугаар сарын 24-ны өглөөний 06:00 цагаас эхлэн аймаг, сум хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 14 хоног хязгаарлах шийдвэр гаргажээ.
692 жирэмсэн эх дархлаажуулалтад хамрагдаад байна. Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 1 дүгээр тунд 1781, 2 дугаар тунд 1944, нийт 3725 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 102.3 хувь буюу 975240 нь I тунд, 90.3 хувь буюу 860689 нь II тунд хамрагдаад байна. Мөн нийт 692 (5.8 хувь) жирэмсэн эх, 16-17 насны 5827 (17.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байна.