Сүүлийн хэд хоног эрүүл мэндийн яамны мэдээллээр өдөр бүр сануулдаг өнөөх шинж тэмдэг илрэв. Сэтгэл, сэжиг хоёр илэрч буй шинж тэмдгүүдэд хүч өгөөд ч байх шиг. Уг нь улирлын томуугийн үед ч ийм шинж тэмдэг илэрдэг гэдгийг хэн хүнээс илүү мэднэ. Гэхдээ л ёстой нөгөө “цагийн байдал ороо бусгаа” болсон энэ цагт сэрэмж илүүдэхгүй. Буруу үг сонгов. Сэрэмж илүүдэхгүй биш онцгой түгшүүр, айдас дунд амьдраад жил гаруйгийн хугацаа өнгөрсөн байна. Өнгөц хошигновол масктай нүүр, бээлийтэй гартаа дасаж, гар ариутгагчаараа үнэртэй ус хийж буй.