ШУУД: Шинээр 684 тохиолдол батлагдаж, 708 хүн эдгэрлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд 8399 сорьцод шинжилгээ хийснээс 684 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 51 931 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 638 нь Улаанбаатар хотод, 41 нь орон нутагт, 5 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 708 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 45 853 болж байна. Коронавирусийн халдварын улмаас дөрвөн хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 244 болж байна.


















