ШУУД: Шинээр 349 тохиолдол батлагдаж, 877 хүн эдгэрлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд 349 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 49 524 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 318 нь Улаанбаатар хотод, 25 нь орон нутагт, 6 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 877 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 42 721 болж байна. Коронавирусийн халдварын улмаас долоон хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 221 болж байна.


















