ШУУД: Шинээр 653 тохиолдол батлагдаж, 533 хүн эдгэрлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд 6237 сорьцод шинжилгээ хийснээс 653 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 55 067 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 625 нь Улаанбаатар хотод, 28 нь орон нутагт байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 533 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 48 674 болж байна. Коронавирусийн халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 259 болж байна.



















