Б.Өрнөх: Эзэмшлийн болон зөвшөөрөлгүй газарт баригдсан 378 объектыг буулгасан
Нийслэлийн Засаг даргын 2020 оны хууль журмын биелэлтийг ханган ажиллах тухай А251 дугаар захирамж гарсан. Тус захирамжийн хүрээнд төвийн хэсгийг 10 блок гэж судалгааны түвшиндээ авч үзээд нийт 1730 стандартын бус хашаа, хайс, шон, хаалт зэргийн зөрчлийг илрүүлсэн. Захирамжийн хүрээнд өнөөдрийн байдлаар 11 удаагийн газар чөлөөлөлт хийгдсэн. Өөрөөр хэлбэл, 56 байршлын 893 шон, хашаа хаалтыг чөлөөлжээ.


















