ШУУД: Шинээр 856 тохиолдол батлагдаж, 2 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд 856 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 31 339 боллоо. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1060 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 16 815 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 88 болж байна.



















