Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийнэ
Тоглоомын талбайд хүүхдүүд тоглож байгаад нэгнээсээ халдвар авч байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хувьд хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбайд ариутгал, халдваргүйтгэл тогтмол хийхийг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр удаа дараа үүрэг болгож байгаа.


















