Ц.Цэрэнбат: Триатлоны спорт биеийг өв тэгш хөгжүүлдэг
Халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдсөн учир бусад улс орны тамирчидтай ярилцах боломж олдоогүй. Гэхдээ ямар хэмжээнд багаар ажилладаг гэдгийг нь нүдээр харсан. Япон улсын таван эрэгтэй таван эмэгтэй нийт арван тамирчны бэлтгэл сургуулилтыг хангахын тулд 20 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, амжилт гаргах олон талын туслалцаа дэмжлэгийг үзүүлж байгаа нь олон улсад эх орныхоо нэрийг гаргах чухал арга барил гэдгийг хөгжилтэй орны баг хамт олныг хараад ойлголоо.


















