ШУУД: Шинээр 1171 тохиолдол батлагдаж, 9 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд 1171 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 33 608 боллоо. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 490 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 18 033 болж байна. Харамсалтай мэдээ. Коронавирусийн халдварын улмаас есөн хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 97 болж байна.



















