Дархлаажуулалтад 30-39 насны иргэд идэвхтэй хамрагдаж байна
Сүүлийн 24 цагийн хугацаанд 64 397 хүнийг дархлаажуулсан. Тухайлбал, Улаанбаатар хотод вакцин нэгдүгээр тунд 511 332 хүн хамрагдсанаас хоёрдугаар тунгаа 173 968 иргэн хийлгэсэн байна. Харин орон нутагт нэгдүгээр тунд149 216 хүн хамрагдсанаас хсёрдугаар тунг 4053 иргэн хийлгэжээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 660 548, хоёрдугаар тунд 178 021 хүн хамрагджээ.



















