Б.Найрамдал: Айлаас дамжуулж татсан цахилгааны утсанд хүний амь эрсдэх аюултай
Цахилгааны ил задгай утас хүүхдийн аминд хүрсэн золгүй тохиолдол 2018 онд гарсан. Хэргийг эргэн сануулбал эмийн сангийн төмөр хаалганд тогтоосон байсан богино холбоо үүссэн цахилгааны ил задгай байршуулсан утсанд 10 настай хүүхэд санамсаргүй байдлаар хүрч, цахилгаанд цохиулан амь насаа алдсан юм. Тэгвэл цахилгааны ил задгай утаснуудад мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрхэн хяналт шалгалт тавьж ажиллаж буй талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Б.Найрамдалтай ярилцлаа.



















