Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг энэ онд ашиглалтад орно
Азийн хөгжлийн банкны /АХБ/ санхүүжилтээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын явцтай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон холбогдох албаныхан очиж танилцлаа.


















