Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, Алтайн салбар уулсаар салхи ширүүснэ.
Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, Алтайн салбар уулсаар салхи ширүүснэ.
Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 4.
Монголын бизнесийн зөвлөл (МБЗ) хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлчидтэй харилцдаг хамтын ажиллагааныхаа хүрээнд сэтгүүлчдийг чадавхжуулах, мэргэжлийн ур чадварыг нь бэхжүүлэх танхимын сургалтыг 2019 оны есдүгээр сараас эхлэн зохион байгуулав. Сургалтын хаалт баасан гарагт болжээ.
Төрийн албаны зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан цаг үеийн шаардлагатай зарим асуудлаар шуурхай шийдвэр гаргалаа.
Монгол улсын иргэн М энэ сарын 25-ны өдөр Хонконгоор дамжин Улаанбаатар хотноо ирсэн бөгөөд түүнийг ХӨСҮТ-д тусгаарлан тандалт судалгааг эхлүүлжээ. Уг иргэний биед ямар нэгэн зовиур байхгүй ч нарийвчилсан шинжилгээ хийн нягталж буй аж.
“Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо” тогтвортой хөгжлийн талаар сэтгүүлч, олон нийтэд мэдлэг,мэдээлэл өгөх цуврал уулзалтаа өнөөдөр эхэллээ. Эхний уулзалтад НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргал оролцож, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөг бууруулах гарц, арга замын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Тогтвортой хөгжлийн гол агуулга нь өнөөдөр хүмүүс ирээдүйд амьдрах хүмүүсийнхээ амьдралын ундарга болсон байгалийн баялгийг шавхахгүй, байгаль орчноо бохирдуулахгүйгээр өвлүүлэн үлдээх ёстой гэсэн санаа юм. Хэрэв хөгжиж буй улс орнууд хөгжлийнхөө төвшингөөр бусад хөгжсөн улсын, тухайлбал Америкийн төвшинд очтлоо байгалийн баялгаа ашигласаар байвал манай дэлхий дээр нэмээд дахиад хоёр ч дэлхий хэрэгтэй болно” гэлээ.
Харин өнөөх гайхал вирус ороод ирвэл, үнэхээр хилээ хаахад хүрвэл манай хэд мах, гурилнаасаа хөршдөө хуваалцана гэдэгт итгэл дүүрэн байна. Харуулж байгаад иддэг муухай зан монгол хүнд үгүй. Гэхдээ муу бүхэн холуур байг.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 дугаар тушаалыг үндэслэн томуу, томуу төст өвчлөл, тархалт болон коронавирусын халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор дараах газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд зогсоосон болохыг МЭДЭГДЭЖ байна. Үүнд:
Төрийн албаны зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Улсын байнгын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй коронавирус тархах эрсдэл, хорио цээрийн дэглэм, мэргэжлийн байгууллагын зөвлөмжтэй холбогдуулан цаг үеийн шаардлагатай зарим асуудлаар шуурхай шийдвэр гаргалаа.
Тэрбээр "2020 оны нэгдүгээр сарын 19-нд очсон. Нислэгийн хугацаанд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч очсон шөнөөсөө эхлэн халуурч Мельбурн хотын эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байгаа энэ өвчтөнөөс нэгдүгээр сарын 25-нд шинэ титэм вирусийн халдвар илэрсэн нь лаборатороор тогтоогдсон байна" гэлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт гардуулсан нүдний даралтын болон торлогийн эмгэгийн лазер эмчилгээний аппарат нь Монгол улсын нүдний тусламж, үйлчилгээнийн хөгжил, нэн ялангуяа төрийн эрүүл мэндийн байгууллагын нүдний тусламж, үйлчилгээний эмчилгээний нэр төрлийн нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний чадавхийг сайжруулах, ард иргэдэд санхүүгийн хүндрэлгүй нүдний тусламж, үйлчилгээг авахад үнэтэй хувь нэмэр оруулсан нүдээ олсон хөрөнгө оруулалт юм.
Энэ тухай Эрүүл мэндийн яамнаас "Тус хүүхэд өглөө 07.00 цагт аймгийн эрүүл мэндийн төвд хүнд байдалтай ирсэн. Эрчимт эмчилгээний арга хэмжээг яаралтай авсан боловч хүүхдийн биеийн байдал сайжрахгүй байсаар өчигдөр /2020.01.27/ 16.00 цагт уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан байна. Ойрын хавьтлын гурван хүүхдийг тусгаарлаж шинжилгээ хийсэн. Шинжилгээ ХӨСҮТ-д ирсэн. Эцсийн хариу гараагүй байгаа" гэдэг мэдээллийг өглөө.
Дэлхий дахинд тархаад буй титэм вирусийн халдварын нөхцөл байдлын асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
Шинээр бүртгэгдсэн титэм вирусийн нөхцөл байдлын мэдээлэл 2020 оны нэгдүгээр сарын 28-ны 10.00 цагийн байдлаар:
Тийм учраас иргэд, олон нийтийг цахим орчноор тархаад буй зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүй гэдгийг уламжилж байна. Ийм ташаа мэдээлэлд автахгүй байхыг иргэд, олон нийт та бүхэнд анхааруулж байна.
Мөн олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, урлаг, соёл, кинотеар, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, 04:00 цаг хүртэл ажилладаг ресторан, баар, кафег 00:00 цаг хүртэл ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглох, энэ талаар иргэн, хуулийн этгээдэд мэдээлэх, сурталчлах, хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон байна.
Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02 хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, хяналт тавих үүргийг хотын Захирагч С.Амарсайханд өгсөн.
Чингис хаан нисэх буудалд өчигдөр орой 20.10 цагт Хонгконг-Улаанбаатарын онгоц газардсан. Энэ онгоцоор ирсэн зорчигчдын дунд хоёр хүн биеийн дундаж температураас илүү халуунтай байна гэсэн мэдээллийг Хилийн мэргэжлийн хяналтын албанаас эрүүл мэндийн шуурхай албанд өгчээ.
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна.
Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн дунд улаан хулгана сарын Билгийн тооллын 4.