ДЦС-уудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусаж байна
Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагаас нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй Дулааны цахилгаан станцуудын зуухны яндангаас гарч байгаа бохирдуулагч бодисын хэмжээ болон үнс баригч фильтер стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.


















