М.Энхболдыг огцруулах асуудалд МАН-ын даргын ЭРХ ч, БЯД ч дутна
УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудалд сөрөг хүчин ч буурьтай хандах нь дамжиггүй. Учир нь МАН-ын дарга У.Хүрэлсүх тээр жил АН-ын гишүүн Г.Баярсайханыг шанаадан унагаж, бяраа гайхуулсан бол АН-ын даргаар С.Эрдэнийг сонгогдоход хамгийн түрүүн алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барьж, угтсан хүн бол УИХ-ын дарга М.Энхболд юм шүү.


















