УИХ-ын дарга М.Энхболд намын шийдвэрээ дагах уу, хуулиа дагах уу?
УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцортол УИХ-ын чуулганы хуралдаандаа оролцох бойкот өнөөдөр ч үргэлжилсээр байна. Хуулийн гадуурх үйлдэлдээ гишүүд хэзээ цэг тавихыг мөн таашгүй.
УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр огцортол УИХ-ын чуулганы хуралдаандаа оролцох бойкот өнөөдөр ч үргэлжилсээр байна. Хуулийн гадуурх үйлдэлдээ гишүүд хэзээ цэг тавихыг мөн таашгүй.
МАН-ын бага хурал олигархиудын тэмцлээр үргэлжлэхээр олон нийтэд бидэнд түй ч хүртээлгүй билээ. Эндээс гарах шийдвэр, дараагийн үйл явцаас ЖДҮ-чид, “60 тэрбум”-ынхны хэн нь хүчтэй, бядтайгаа харуулах биз.
Энгийн иргэн хуулинд заагаагүй зүйлийг хийж болдог бол төрийн албан хаагч зөвхөн хуулиар зөвшөөрсөн зүйлийг л хийх ёстой гэсэн хуулийн заалт байдаг. Гэвч “бүрэн эрх”-ээр хамгаалагдсан төрийн түшээд хуулинд заасан гэхээсээ хуулийн гадуурх үйлдлийг өөрсдиийн үйл ажиллагаандаа илүүтэй ашиглаад байгаа нь өнөөдрийн төрийг гацаасан эрхмүүдээс харагдаж байна.
Улаанбаатарчууд өвлийг өнөтэй давах нь байтугай амьсгалж, амьд явахад бэрх болоод байна. Тэр дундаа, өглөө, оройдоо агаарын бохирдол Улаанбаатарыг бүрхэж, үзэгдэх орчныг хааж, түгжрэл дунд нийслэлчүүд амьсгалаа түгжин, ажил, гэрийн зүг яарч байна.
Эрх ашгийн төлөөх тэмцэл төрийн гацаагаар үргэлжилсэн энэ өдрүүдэд дээрх асуудлууд шийдэгдэнэ гэдэг итгэл нэгэнтээ алдарсан. Тэгээд ч эрх баригчдын “Бид зүтгэнэ, хамтдаа бүтээнэ” гэсэн уриа сонгуулийн маргаашаас салхинд хийсэнийг өнөөдрийн төрийн гацаа бүрнээ илтгэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч бол “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн,Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж тунхагласан байдаг. Тиймээс төрийн ажлыг гацаасан эрх баригчид Ерөнхийлөгчийн үгийг сонсох уу гэдэг бас эргэлзээтэй ч эв нэгдлийг сахиулах нь Төрийн тэргүүний үүрэг.
Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд ХХААХҮЯ гурав дахь сайдаа угтан авах гэж байна. Цаашлаад БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулж, ЗТХ-ын сайд Я.Содбаатарыг албан тушаалаас нь чөлөөлснөөр ЗТХЯ, БСШУСЯ тус тус дөрөв дэх сайдын томилгоо яригдана.
Хаанаасаа эхлээд хаалгач хүртлээ бид ирээдүй хойчдоо ийм л үлгэр дууриал үзүүлж байна. Хүүхдүүд шударга ёсонд итгэдэггүй. Шударга байснаараа юу ч олж долоохгүй гэсэн үзэл бодлыг тэд аль хэдийнэ ой санамжиндаа суулгачихаж.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх суудалдаа үлдсэн ч, танхимын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох тохироогоор улс төр үргэлжилж байна.Засгийн газар эхний ээлжинд ЖДҮХС-тай холбогдсон сайддаа хариуцлага тооцон нэрээ цэвэрлэхээр шийдсэн бололтой.
“Шударга ёсны төлөө, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө нөхөр Хүрэлсүх насаа дуустал, ясаа цайтал тэмцэх болно” гэсэн үгээ өдөр бүр санаарай.
Намын гишүүдээ хөөх эсэх нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн мэдэлд ч, УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эрх түүнд байхгүй. Гэхдээ харуицлагын сэлмээ эргүүлж байна гээд намынхаа аппаратын бүрэлдэхүүнийг хөөж, туух нь ирэх сонгуульд нь халтай.
Нөгөөтэйгүүр гишүүн Б.Батзоригийн байр суурь ч эргэлзээтэй. УИХ түүнийг сайдаас нь огцруулсан ч бүрэн эрхийг нь хамгаалсан. Тиймээс бусдынхаа өмнөөс хариуцлага хүлээж сайдаасаа огцорсон тэрбээр Засгийн газрын эсрэг кноп дарсан байхад гайхах зүйлгүй, танхимын сайд Ц.Цогзолмаа хүртэл Ерөнхий сайдаа огцруулахад гарын үсэг зурчихаад байхад.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн даргалдаг Удирдах зөвлөлийн шийдвэрийг дэмжиж, Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэсэн бичигт 35 гишүүн гарын үсэг зурсан гэнэ.
Намын даалгаврыг хэрэгжүүлэх хэдий ч хууль тогтоох дээд байгууллагад сонгогчдын элчийн үүргээ умартаж, орхигдуулж бүүр ч болохгүй. Тойрогтоо очиж ажиллахад та бүхнийг сонгогчид “нам, намын даргын хүн гэж бус бидний сонгосон төрийн элч, гишүүн” гэж харьцана гэдгийг санаж яв.
УИХ-ын гишүүн бол сонгогчдын элч төлөөлөл. Тиймээс хууль боловсруулах дээд байгууллагад ард түмний төлөөлөл болж ажиллах үүргээ нэн түрүүн хэрэгжүүлэх ёстой.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна гэдэг нь МАН-ын даргаа ч хүлээн зөвшөөрөхгүй байгаатай агаар нэгэн. Өнгөрсөн хугацаанд 200 гаруй мянган гишүүдтэйгээ тулж ажиллах цаг ч, зав ч байгаагүй нь тодорхой. Хэрвээ У.Хүрэлсүх албан тушаалдаа хэвээр үлдвэл өнөөдрийн тулга тойрсон хагарал, бутралдаа цэг тавьж, 2020 оны сонгуульд анхаарлаа хандуулж, алсын хараатай ажиллахаа мэдэх биз.
Засгийн газрыг огцруулах санал танилцуулсан тэдэнд сүр сүлд, итгэл үнэмшил, цог жавхаа алга. Ийм царайтайгаар МАН-ынхан хоёр дахь Засгийн газраа огцруулахаар улаарч байна.
Эрх баригчид татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг ЖДҮХС болон бусад сангуудаас өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа тэрбум тэрбумаар нь мөнгө хуваарилж олон нийтийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэсэн энэ өдрүүдэд нуруундаа гэмтэл авсан гэх МАН-ын дарга У.Хүрэлсүх Засгийн газраа цээжээрээ хамгаалан, огцруулахын эсрэг гудамжны тэмцэл хийх нь гэсэн бор шувуу нисэн бууж байна. Ер нь У.Хүрэлсүх төр, ард түмэнд бус албан тушаал, эрх мэдэлдээ аминаасаа илүү хайртай нэгэн аж.
УИХ-ын хуулиндаа өөрчлөлт оруулж, уучлал гуйсан бол бүрэн эрх нь цуцлагдах төсөл санаачлаач гишүүд ээ. Хэрвээ энэ заалтыг тусгаж, хариуцлагын босгыг өндөрсгөвөл төрд үнэнчээр зүтгэх сэтгэлтэй түшээд олон байгаа гэх түмний итгэл ч сэргэх нь дамжиггүй.
Гэхдээ Ах, та 1.05 тэрбум төгрөгийн үнэтэй машинтай, 4.3 тэрбумын малтай, 15 тэрбумын хадгаламжтай, тэ. Би шунаагүй ээ, зүгээр л асуусан юм.