Пентагон Украинд үзүүлэх шинэ тусламжийн хүрээнд 55 хуягт машин өгнө
АНУ Украинд үзүүлэх ээлжит цэргийн тусламжийн багцынхаа талаар зарлалаа. Энэ удаад хагас тэрбум долларын тусламж үзүүлэх бөгөөд тусламжид 55 хуягт машин, пуужин, сум зэрэг багтаж байгаа талаар ВВС мэдээлжээ.



















