Оросын Батлан хамгаалах яам 20 гаруй сайн дурын нэгтгэлтэй гэрээ байгуулжээ
Оросын Батлан хамгаалах яам 20 гаруй цэргийн сайн дурын нэгтгэлтэй гэрээ байгуулжээ. Энэ нь Оросын байнгын армийн зэрэгцээ сайн дурын цэргүүд Украинд дайтна гэсэн үг юм.
Оросын Батлан хамгаалах яам 20 гаруй цэргийн сайн дурын нэгтгэлтэй гэрээ байгуулжээ. Энэ нь Оросын байнгын армийн зэрэгцээ сайн дурын цэргүүд Украинд дайтна гэсэн үг юм.
Хятадын баруун хойд нутагт байх Иньчуань хотын тойргийн нэгэн зоогийн газарт шингэрүүлсэн хийтэй баллон дэлбэрчээ. Энэ талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна.
Украины тэргүүн хатагтай Елена Зеленская нөхөр, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскитэй хамт амьдрахгүй байгаа гэнэ. Энэ нь аюулгүй байдлаа бодолцсонтой холбоотой гэж Израилийн The Jerusalem Post сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Шведийн Стокгольм хотод байрлах Оросын Элчин сайдын яамны хажуугийн нийтийн тээврийн хэрэгслийн буудлын нэрийг өөрчилжээ. Энэ талаар Стокголь хотын захиргааны төлөөлөгч мэдэгдсэнийг ТАСС дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Henry Aldridge & Son Ltd дуудлага худалдааны компани энэ худалдааг зохион байгуулж, захидал 15 мянган фунт стерлинг буюу монгол мөнгөөр 64 сая орчим төгрөгтэй дүйх үнэ хүрчээ.
Луут завины баярын өдөр бүх нийтээр амардаг тул хилийн боомтууд ч ажиллахгүй. Зургадугаар сарын 22-ны өдөр БНХАУ ОХУ, Монгол, Казахстантай холбогддог автозамын боомтууд амарч, баасан гарагаас хэвийн үйл ажиллагаа сэргэх аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байден долдугаар сарын 26-ны өдөр Делавэр мужийн шүүхээр орохоор болжээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Латви улс өөрт байгаа бүх нисдэг тэргийг Украинд шилжүүлэхээр шийдсэн гэж Латвийн Ерөнхий сайд Кришьянис Кариньш Лондон хотноо болсон Украиныг сэргээн босгох бага хурлын үеэр мэдэгджээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д хийсэн айчлалынхаа үеэр "Роснефть"-ийн ерөнхий гүйцэтгэх захирал Игорь Сечинтэй уулзаж, хоёр орны эрчим хүчний цогц хамтын ажиллагааны хөгжлийн талаар хэлэлцсэн гэж Интерфакс мэдээлжээ. Тэр дундаа, газрын тосны бүтээгдэхүүн болон газрын тос Монгол руу нийлүүлэх асуудал, Улаанбаатарын эрчим хүчний үүсгүүрийн хүчин чадлын шинэчлэлтийг хэлэлцсэн байна.
"Бид сөрөх давшилтынхаа үеэр хаашаа ч урагшилсан бай бид сөргөлдөөнийг царцаахгүй. Украинчууд сөргөлдөөнийг дахин царцаахыг хүсэхгүй. Энэ бол занга. Дайн эхлүүлсэн нь тэдний цуст алдаа байсан гэдгийг ойлгож байгаа хүмүүс Орост бий гэж бодож байна. Тэд дайнд ялагдана гэдгээ ойлгож байгаа. Тиймээс манай нутгаас гарваүл хохирол бага гарна. Одоогоор тэд манай нутгаас гарахгүй байна, тиймээс ямар ч хэлэлцээр байхгүй гэсэн үг" хэмээн Зеленский мэдэгджээ.
Украин улс 75 кг хүртэл жинтэй ачааг даах чадалтай шок дрон бүтээж байгаа нь өнгөрсөн оны аравдугаар сард тодорхой болгосон. Тэгвэл өчигдөр 1000 км-ийн нислэгийн зайтай дроныг амжилттай ашиглалтад оруулсан тус улсын "Укроборонпром" компанийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Сад фейсбүүктээ мэдэгдэв.
Тархины үхжилд орсон 52 настай И Сон Жү гэх солонгос эмэгтэйг амьд явах найдваргүй болсон тул гэр бүлийнхэн нь эрхтэнүүдийг нь хэрэгтэй хүмүүст хандивлаж, олон хүнд амьдрал бэлэглэжээ. Төгөлдөр хуурын багш мэргэжилтэй тэрбээр хориод жил хөгжмийн багш хийсэн аж.
Финландын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд энэ жил трансжендер оролцохоор болжээ. The Mirror сонины мэдээлснээр, төрөхдөө эрэгтэй төрж, улмаар хүйсээ солиулсан 25 настай Рими Риутта тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн байна.
Энэтхэгт хэт халуун өдрүүд үргэлжилж, зарим нутагт 43,5 хэм хүрч халжээ. Зарим бүс нутагт цахилгаан эрчим хүч байнга тасалдаж, улмаар хүмүүс ус, агааржуулагч, сэнсгүй нөхцөлд амьдарч байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа талаар Скай Ньюс мэдээлжээ.
Хятадад сүүлийн жилүүдэд олны танил хүмүүсийг олон нийтийн сүлжээгээр тансаг хэрэглээг сурталчилах, үнэтэй эдлэл, тансаглалыг телевизээр гаргахгүй байхыг анхааруулж, үүнтэй холбоотой журам ч гаргаж байсан. Энэ удаад банкны ажилтнуудыг тансаглалаас зайлсхийхийг зөвлөжээ.
Дэлхийн олон оронд өргөнөөр ашиглагдах болсон скүтер Кыргызстанд ч ихээхэн дэлгэрсэн байна. Зуны улиралд скүтер ашиглах хүний тоо эрс нэмэгдэж, үүнийг дагаад скүтер оролцсон зам тээврийн осол гарах нь нэмэгдсэн тул энэ улсад скүтер унах журам боловсруулж эхэлжээ.
Украиныг тойрсон нөхцөл байдалд Энэтхэг улс энх тайван, олон улсын эрхзүй, тусгаар тогтнолыг мөрдөхийн төлөө зогсож байгаа гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгджээ. Ийм байр суурийг тэрбээр The Wall Street Journal сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр илэрхийлсэн байна.
Сүүлийн жилүүдэд сансрын хөтөлбөрийг эрчимтэй хөгжүүлж байгаа Хятад улс энэ салбарт дараагийн алхмаа хийхээр шийджээ. Тодруулбал, сансрын аялал жуулчлалыг эхлүүлэхээр төлөвлөсөн талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. Хятадын Сансарын аялал хөгжүүлэх бага хурлын зохион байгуулах хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга Лун Кайцуны мэдэгдсэнээр, Хятадад сансрын аяллын төслийг боловсруулж байгаа бөгөөд ойрын 5-10 жилд тойрог замын аяллын нислэг эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Хятадын веб сервисийн үйлчилгээ үзүүлэгч Baidu компани Хятадын өмнөд хэсэгт жолоочгүй таксиг үйлчилгээнд нэвтрүүлжээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.
Өнгөрсөн баасан гарагт Уганда улсын, Конготой хиллэх Мпондв хотод байрлах дунд сургуулийн дотуур байр руу алан хядах бүлэглэлийнхэн халджээ. Энэ халдлагын улмаас олон сурагч амиа алдаж, зургаан хүүхэд барьцаалагдсан талаар Евроньюс агентлаг мэдээлсэн байна.