Хөхүүл хүүхэдтэй парламентын гишүүнийг хурлын танхим руу нэвтрүүлсэнгүй
Израилийн парламентын гишүүн Шарен Хаскель хөхүүл хүүхэдтэйгээ ажил дээрээ ирсэн ч түүний хурлын танхим руу оруулаагүй гэнэ. Энэ талаар DW мэдээлжээ. Шарен Хескель саяхан мэндэлсэн охиноо аван ажилдаа ирсэн бөгөөд хурлын үеэр индэр дээрээс үг хэлэх ёстой байсан ч хурлын дарга зөвшөөрөөгүй байна.



















