АНУ-ын ноёрхлын эсрэг зогсох бүх оронтой БНАСАУ харилцаагаа бэхжүүлнэ
БНАСАУ Солонгосын хойгийн бүсэд аюулгүй байдлын салбарт нөхцөл байдал хурцдаж байгаа энэ үед АНУ-ын дангаар ноёрхлын эсрэг зогсож буй бүх оронтой харилцаагаа бэхжүүлэх эрмэзлтэй байгаа гэнэ. Энэ талаар зургадугаар сарын 16-18-ны өдрүүдэд болсон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны наймдугаар өргөтгөсөн хуралдааны дүнгээр гаргасан тайланд өгүүлжээ.



















