Дэлхийн орнуудын цэргийн зардал эрс өсжээ
Дэлхийн улс орнуудын цэргийн зардал өсөж, 2,24 их наяд долларт хүрсэн нь дэлхийн ДНБ-ийн 2,2 хувийг эзэлсэн байна. Энэ нь урьд хожид гарч байгаагүй үзүүлэлт гэж олон улсын хүрээлэнгийн тайланд онцолжээ.
Дэлхийн улс орнуудын цэргийн зардал өсөж, 2,24 их наяд долларт хүрсэн нь дэлхийн ДНБ-ийн 2,2 хувийг эзэлсэн байна. Энэ нь урьд хожид гарч байгаагүй үзүүлэлт гэж олон улсын хүрээлэнгийн тайланд онцолжээ.
ОХУ Украин руу халдаж, өнөөгийн дайныг дэгдээснээсээ хойш эрүүгийн хуулиндаа өөрчлөлт оруулан, иргэдийн үг хэлэх эрх чөлөөг боомилж, дайн эсэргүүцсэн иргэдийг торгох, саатуулах, тэр бүү хэл хорих ялаар шийтгэсээр байгаа юм. Энэ удаад утсаар ярьсных нь төлөө нэгэн цагдааг шийтгэжээ.
Тавдугаар сарын есний өдөр Орост Ялалтын баяр тэмдэглэдэг. Энэ жил Ялалтын баяраар Кыргызстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров Москвад айлчлах бөгөөд тэрбээр энэ баярт оролцох цорын ганц гадаад улсын тэргүүн болно гэж "Ведомости" мэдээлжээ.
2022 оны нэгдүгээр сард Казахстанд хийн үнэ өссөний дараа олон нийтийн эсэргүүцэл дэгдэж, улмаар орон даяар эмх замбараагүй байдал болон хувирсан юм. Эсэргүүцэгчид Нурсултан Назарбаевыг огцруулахыг шаардаж, эмх замбараагүй байдал дэгдээн, улмаар энэ үеэр 200 гаруй хүн амиа алдсан. Энэ үймээнийг дарахын тулд Казахстаны Ерөнхийлөгч Токаев Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын орнуудаас тусламж хүсэн, назарбаевыг Аюулгүйн зөвлөлийн тэргүүнээс буулган, Назарбаевын төрөл төрөгсдийг албан тушаалаас нь огцруулж байв.
АНУ-ын зарласан эвлэрлийг талууд мөрдвөл энгийн иргэд хотоос гарах боломжтой болох юм. Түүнчлэн гадаадын орнууд Суданаас иргэдээ нүүлгэн шилжүүлэх боломжтой болно гэж найдаж байгаа аж.
Ийнхүү хамтран ажиллахдаа иргэний хэрэг хариуцсан зохих хэлтэст бүртгүүлээгүйн улмаас Хятад дахь ахмадын асрах байранд тавигдах барилга, галын аюулгүй байдал болон хүнсний аюулгүй байдлын шалгалтууд хийгдээгүй байна. Тиймээс энэ хоёр байгууллагыг хууль зөрчсөн хэмээн буруутгаж байгаа аж.
Энэ жил Ялалтын баярын өдрөөр цэргийн парад зохион байгуулахаар төлөвлөөгүй гэж Казахстаны Батлан хамгаалах яам мэдэгджээ. Энэ нь хөрөнгө мөнгө хэмнэхтэй холбоотой шийдвэр гэж онцолсныг ТАСС дамжуулсан байна.
Хятадын нэгэн хот цахим юаниар цалин олгож эхлэхээр болжээ. Энэ талаар орон нутгийн эрх баригчдаас авсан мэдээлэлтэйгээр South China Morning Post сонин мэдээлсэн байна.
Америкийн бизнесмен, Tesla, SpaceX, Твиттерийн эзэн Илон Маск Оростой дайтаж буй Украинд тусламж болгон их хэмжээний мөнгө хандивлажээ. Тэрбээр энэ талаараа Твиттер хуудсандаа бичсэн байна.
Энэ хуулсны баавгай 2000 онд Бээжингийн амьтны хүрээлэнд төржээ. Улмаар 2003 оны дөрөвдпүгээр сард өөр нэг хулсны баавгай болох Лэ Лэгийн хамтаар найрамдлын элч болон Мемфисийг зорьжээ.
Түүний өгүүлснээр, 2030 онд багтаан илгээх "Чанъэ-8" хөтөлбөрийн үр дүнд ийм барилгын ажил эхлүүлэх техникийн үндэслэл бэлэн болох гэнэ. Сарны баазыг хиймэл дагуулын өмнөд туйлд байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ хэсгийг сонгох болсон нь станц бүтээхэд тохиромжтой температур чухамхүү энд байгаатай холбоотой юм байна.
Чили улсын Моча арлын орчимд жижиг оврын онгоц сүйрчээ. Сүйрэл болох үед онгоцонд нисгэгч болон дөрвөн зорчигч байсан гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Нью-Йорк хотод очсон талаар ОХУ-ын Гадаад хэргийня амны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Телеграм хуудсандаа бичжээ.
Францад тэтгэврийн насыг 62 байсныг 64 болгон нэмэгдүүлэх тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн олон нийт хуулийн төслийг хэлэлцэж эхэлснээс хойш л эсэргүүцэж байсан ч олон нийтийн дургүйцлийг үл хайхран, Францын Ерөнхиийлөгч Эммануэль Макрон энэ хуулийг "зүтгүүлсээр" баталсан юм. Хууль батлагдсан ч иргэдийн эсэргүүцэл намжихгүй, жагсаал, эмх замбараагүй байдал дэгдээн, ажил хаясаар байгаагийн дээр Эммануэль Макроны нэр хүнд ихээхэн унасан.
Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн олон нийт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, ажил хаялт зарласан хэвээр байна. Тэтгэврийн насыг нэмсэнийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэлд энэ удаад эрчим хүчний салбарынхан нэгдэж, урлаг, спортын гол арга хэмжээнүүдийг эрчим хүчээр хангахгүй хэмээн анхааруулжээ.
АНУ-ын Техаст төгсөлтийн цэнгүүний дараа болсон үдэшлэгийн үеэр нэгэн этгээд гал нээжээ. Энэ хэргийн улмаас есөн хүн шархадсан гэж Техасын цагдаагийн газар мэдээлснийг NBC дамжуулсан байна.
Ирэх сарын эхээр Оросын нэрт уран гулгагчид манай улсад тоглолтоо хийхээр болсон. Улаанбаатар хотноо болох Оросын уран гулгагчдын энэхүү шоу үзүүлбэрийн талаар Sportsdaily сонин талаар мэдээлжээ.
Украин улс зэвсэлэл хангалтгүйн улмаас сөрөх давшилтаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэж Дээд радын депутат Александра Устиновагаас авсан эх сурвалжтайгаар Foreign Policy мэдээлжээ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хүү Николай Песков "Вагнер" хувийн цэргийн компанид алба хаасан талаараа Оросын хэвлэлд ярьжээ. Тэрбээр Украин дахь байлдааны ажиллагаанд оролцож, "Гавьяаны медаль" хүртсэн гэж Комсомольская правда сонинд ярьжээ.
"Тусгай цэргийн ажиллагааны бүсэд гэрээгээр алба хаасан ОХУ-ын Зэвсэгт хүчний байнгын бие бүрэлдэхүүнд багтах буриадууд Оросын сайн дурын цэргүүдэд төдийгүй Монголын армийн дайчдад цэргийн ажиллагааны талаар зааж сургадаг. Нэн тэргүүнд мэргэн буудагчид болон танкчдад заадаг" хэмээн мэргэжлийн цэргийн албан хаагч байсан, одоо бизнесмен болсон Баярсайхан Даваа ярьжээ.