Ханхүү Уильям Польш дахь Британийн цэргийн баазад гэнэтийн айлчлал хийжээ
Украины хилээс холгүй орших, Польш дахь цэргийн баазад ханхүү Уильям гэнэтийн айлчлал хийж, Британи болон Польшийн цэргүүдтэй уулзсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. Британийн цэргүүдэд гүйцэтгэж буй үүргийнх нь төлөө биечлэн талархал илэрхийлэхээр ирсэн гэж ханхүү Уильям сэтгүүлчдэд ярьсан байна.



















