Тоёота Лексус брэндийн цахилгаан машинаа Японы зах зээлд худалдаалж эхлэв
Тоёота Мотор компани өнгөрсөн долоо хоногт Лексус брэндийн бүрэн цахилгаан машинаа танилцуулжээ. Энэ талаар Nippon.com цахим хуудас мэдээлсэн байна.
Тоёота Мотор компани өнгөрсөн долоо хоногт Лексус брэндийн бүрэн цахилгаан машинаа танилцуулжээ. Энэ талаар Nippon.com цахим хуудас мэдээлсэн байна.
McDonald's корпораци АНУ дахь оффисуудаа дөрөвдүгээр сарын гуравны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай түр хаахаар болжээ. Энэ талаар компанийн удирдлага ажилтнууддаа илгээсэн захидалд өгүүлсэн гэж The Wall Street Journal мэдээлсэн байна.
Өмнөд Солонгос, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин болон Японы батлан хамгаалахын Тэнгисийн хүчин хамтран цэргийн сургуулилалт хийхээр болжээ. Хоёр өдөр үргэлжлэх энэ сургуулилалтад нисэх онгоц тээвэрлэгч олролцож, шумбагч онгоцтой дайтах, тэнгист осол гарсан үед эрэн хайх ажил зохион байгуулах дадлага хийнэ гэж Өмнөд Солонгосын Үндэсний батлан хамгаалах яам мэдэгдсэнийг KBS дамжуулсан байна.
ОПЕК-ийн зарим орон, тэр дундаа Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улс тавдугаар сараас энэ оныг дуустал газрын тос олборлолтоо сайн дураар бууруулах эрмэлзэлтэй байгаа гэж ТАСС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Улсын аюулгүй байдлын хороо ОХУ-ын голчлон буурай хөгжилтэй бүс нутгуудаас залуусыг тагнуул болгон элсүүлдэг аж. Тэднийг олон нийтийн газар, тэр дундаа клуб, цэнгээний газарт гадаадын иргэдтэй хэрхэн яриа өрнүүлэхэд сургадаг байсан гэнэ. Ийм тагнуулуудын ихэнх нь дуучин, бүжигчин, жүжигчин, багш нар байжээ.
Дөрөвдүгээр сарын нэгний үдэш ОХУ-ын Брянск мужид дайчлагдсан эр хамт алба хааж байгаа эрчүүдийг барьцаалсан хэрэг гарчээ. Энэ талаар "Эрх чөлөө" радио мэдээлсэн байна.
Сакомото Yellow Magic Orchestra хамтлаг байгуулснаар нэр алдарт хүрэх эхлэл нь тавигдаж байсан гэдэг. Тэрээр 1978 онд энэ хамтлагийг Харуоми Хосоно болон Юкихиро Такахаши нарын хамт байгуулжээ. Энэ хамтлагийн бүтээл Японы электрон хөгжмийн үндсийг тавьсан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, Үндэсний эвслийн нам парламентад 48 суудал авч магадгүй байгаа нь "Жинхэнэ финнчүүд" намаас хоёроор их байгаа бол өнөөгийн Ерөнхий сайд нам 43 суудал авах магадлалтай байгаа гэнэ. Парламент нь нийт 200 суудалтай байдаг аж.
Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байршуулах тухай Владимир Путиний шийдвэр гарч, дэлхий нийтийг түгшээж буй энэ үед Хятадын тал ийм мэдэгдэл гаргасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Беларусьт тактикийн цөмийн зэвсэг хадгалах тусгай агуулах байгуулах, Искандер пуужин бүхий 10 онгоц байршуулна гэж мэдэгдсэн юм.
Тэд бол гарал угсаагаараа монголчууд, тэднийг үүнийг хийхийг шахсан, дайн руу түлхсэн. Зарим жижиг хотуудад цэргийн насны эр хүн ч үлдээгүй. Кремль Украинд украинчуудыг, харин Орост үндэсний цөөнхүүдийг хөнөөж байна. Энэ бол угсаатны цэвэрлэгээ, цэргийн гэмт хэрэг" хэмээн Ц.Элбэгдорж өгүүлжээ.
Өнгөрсөн оны есдүгээр сард Украины дөрвөн мужийг ОХУ-д нэгтгэх тухай гэрээнд гарын үсэг зуруулахаар Татарскийг Кремльд урьж байжээ. Тэнд очсон хойноо тэгрбээр "Бүгдийг ялна, хэрэгтэй бүхнийг хөнөөнө, тононо. Бидний хүссэнээр болно. Хамтдаа тэмцэцгээе" хэмээн Оросын эрх баригчдыг дэмжсэн уриалга гаргаж байв.
Хятадаад Гальштат хотыг нэг бүрчлэн хуулбарлаж, бүхий л байшин Австрийн барилгуудтай өнгө, архитектур нь адилхан байхаар бүтээсэн аж. Энэ хотыг байгуулахын тулд Австрийн хотыг өнцөг булан бүрээс нарийвчлан гэрэл зураг авч, жижиг хэсэг бүрийг судалжээ. Мөн хуулбар хотыг байгуулахдаа Гальштат хотын байрладаг нутагтай төстэй газар сонгон авсан байна. Энэ хотыг хувь хүн бариулсан бөгөөд 940 сая долларын санхүүжилт гаргажээ.
Хятадын Fan Mei боловсролын группт харьялагддаг сургуулиуд гуравдугаар сарыэн 23-наас дөрөвдүгээр сарын нэгний хооронд оюутнуудаа амраахаар болжээ. Энэ нь оюутнууддаа зугаацах цаг гаргах боломж өгч байгаа хэрэг гэж сургуулийн захиргаа мэдэгдсэнийг Insider мэдээлсэн байна.
Австралийн алт хайгч Виктория мужаас асар том цул алт олжээ. Байгаль дээр ийм хэмжээний цул алт олдох нь нэн ховор бөгөөд энэ олдвол 160 мянган доллараар үнэлэгдэж байгаа талаар Daily Mail мэдээлсэн байна.
Туркменистан өнөөгийн Ерөнхийлөгчийн эцэг Гурбангулы Бердымухамедовт зориулсан шинэ хот байгуулахын тулд таван тэрбум орчим доллар зарцуулахаар болсон талаар ВВС мэдээлжээ.
Энэтхэгийн Мадхья-Прадеш мужийн Индор хотод шашны баяр тэмдэглэх үеэр сүмд байх худагны таг нурж, олон хүн амиа алджээ. Энэ талаар India Times сонин мэдээлсэн байна.
Японы засгийн газар Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ өргөжүүлж, нисэх, сансрын салбарын сэлбэг хэрэгсэл, дрон үйлдвэрлэхэд ашиглагдаж болзошгүй бусад эд анги, материал нийлүүлэхийг хоригложээ. Энэ хориг дөрөвдүгээр сарын долооны өдрөөс эхлэн үйлчилнэ гэж Японы Засгийн газар мэдэгдсэнийг Kyodo дамжуулсан байна.
Ийм шийдвэр гарснаар Трамп Нью-Йоркт шүүхийн өмнө зогсох болж байгаа юм. Трамп Флорида мужид амьдардаг, тэрбээр шүүх дээр сайн дураараа ирэхгүй бол түүнийг Флоридагаас шилжүүлэн өгөх хүсэлт тавих шаардлагатай болж болзошгүй. Харин ийм тохиолдолд Флорида муж шүүхийн хүсэлтийг хүлээж авахгүй гэж тус мужийн захирагч Рон Десантис мэдэгджээ.
Компанийн мэдээлснээр, брендийн 125 жилийн ойд зориулан энэ оны намар Хойд Америкт, 2024 он гэхэд дэлхий даяар шинэ дизайнаа танилцуулах аж. Энэ нь алдартай компанийн хувьд ирээдүйд чиглэгдсэн шинэ эрин эхэлснийг бэлгэдэж байгаа гэнэ.
Крымийн гарнизоны цэргийн шүүх Украинд дайтахаас татгалзсан цэргийн алба хаагчийг чанга дэглэмтэй шоронд есөн жил хорих ял оноожээ. Түүнд ОХУ-ын Эрүүгийн хуульд заасан цэргийн албанаас оргон зайлах тухай шинэчилсэн зүйл ангийн дагуу хэрэг үүсгэсэн байна. Энэ талаар "The Moscow Times" сонин мэдээлжээ.