Францад болсон эсэргүүцлийн үеэр 50 гаруй цагдаа гэмтжээ
Харин гол эсэргүүцлийн жагсаал тайван болж өнгөрчээ. Францын Дотоод хэргийн яамны мэдэгдсэнээр, Парист болсон эсэргүүцлийн арга хэмжээнд 93 мянга, харин орон даяар 740 мянган хүн нэгджээ. Энэ нь мягмар гарагт болсон арга хэмжээнд оролцогчдоос бага тоо юм. Тухайн өдөр Парист болсон жагсаалд 450 мянг, Франц даяар хоёр сая гаруй хүн оролцсон гэж Үйлдвэрчний эвлэл мэдээлж байв.



















