Ши Жинпиний айлчлал: Биелсэн болон үл биелсэн таамаглалууд
Шинжээчдийн үзэж байгаагаар, Хятад улс өмнө нь нээгдсэн боломжууд, хүч нь доройтсон Путиний Оросыг ашиглах эрмэлзэлтэй байгаа аж. Хятад улс Оросын хий, газрын тос, ашигт малтмалыг авах сонирхолтой байгаа. Тухайлбал, сүүлийн 10 жилд Хятадад хийн эрэлт жилд 11 хувиар өсчээ. Харин Оросын тухайд, хоригт орсноосоо хойш байгалийн хийнээс ашиг олох нь багасч, 2021 онд 175 тэрбум кубметр хийж зарж байсан "Газпром" 2022 онд 85 тэрбум кубметрийг борлуулсан нь бараг хоёр дахин буурсан үзүүлэлт юм.



















