RUSI: Оросын тагнуулынхан сайн ажилласан ч Путиний таалалд нийцүүлэх гэснээсээ болж алдсан
Украин руу түрэмгийлсний дараа Оросын аюулгүй алба болон тагнуулынхан армиасаа ч илүү амжилтад хүрсэн ч тусгай албадын ажиллагаанд дутагдал байдгийн улмаас Украин руу түрэмгийлэх Оросын төлөвлөгөө бүтэлгүйтсэн гэж Британийн Royal United Services Institute үзжээ. Энэ хүрээлэнгийн судлаачдын гаргасан тайланд өгүүлснээр, тусгай албадынхны нэг алдаа нь Оросын Ерөнхийлөгчийн таалалд нийцүүлэх гэсэн оролдлого байсан гэнэ.



















