"Азийн Давос" нээлтээ хийлээ
"Азийн Давос" гэж нэрлэгддэг Боаогийн Азийн форум Хятадад нээлтээ хийжээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ форум гуравдугаар сарын 28-наас 31-ний хооронд Хайнань мужийн Боао хотод болох юм.
"Азийн Давос" гэж нэрлэгддэг Боаогийн Азийн форум Хятадад нээлтээ хийжээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ форум гуравдугаар сарын 28-наас 31-ний хооронд Хайнань мужийн Боао хотод болох юм.
Энэ мэдээлэл гарсны дараа Бээжин дэх Японы Элчин сайдын яам Хятадын ГХЧ-д хандан, баривчлагдсан хүнтэй уулзах зөвшөөрөл өгөхийг хүсчээ. Түүнчлэн түүний баривчлагдсан шалтгааны талаарх мэдээллийг цуглуулж байгаа аж. Тухайн иргэн нь Японы Astellas Pharma Inc эмийн компанийн ажилтан байсан гэнэ.
Цагаачлалын товчооны мэдээлснээр, олон улсын чиглэлийн нислэгийн танхим дахь паспортын хяналтын хэсэгт Монголын иргэн эмэгтэйг баривчилсан байна. Тэрбээр тийзтэй байсан тул Тайландаас оргон зайлахыг завдаж байсан гэж үзсэн хэмээн мэдээлэлд өгүүлжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун улс орныхоо цөмийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор зэвсэгт зориулсан цөмийн материал үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэхийг үүрэг болгожээ. Энэ талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна.
Төв Америкийн Гондурас улс Тайваниас дипломат харилцаагаа тасалсны дараа эх газрын Хятадтай дипломат харилцаа тогтоосон талаар Жэнминь жибао сонин мэдээлжээ.
Орост нисэх буудал, галт тэрэг болон усан боомтын буудлуудад худалдаалагдах хүнсний бүтээгдэхүүний үнийн нэмэлтийг хязгаарлах санал гаргажээ. Ийм хуулийн туслийг Оросын Либерал ардчилсан нам боловсруулсныг Известия мэдээлсэн байна.
БНАСАУ гуравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд, цөмийн хошуу тээх чадвартай шумбагч нисэгчгүй аппарат дахин туршсан гэж Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ.
Германд сүүлийн 30 жилийн түүхэн дэх хамгийн том ажил хаялт үргэлжилж байгаа талаар Евроньюс агентлаг мэдээлжээ. Ажил хаялтын улмаас нийтийн тээвэр, нисэх буудал болон төмөр замын үйл ажиллагаа доголдсон байна.
Хятадын нийслэл Бээжингийн дагуул хотод жолоочгүй таксиг үйлчилгээнд нэвтрүүлсэн талаар Синхуа агентлаг мээдэлжээ. Энэ оны гуравдугаар сард Хятадын технологийн Baidu компани болон Pony.ai тээврийн хэрэгслийн салбарын стартапад холбогдох байгууллагууд жолоочгүй такси үйлчилгээнд явуулах зөвшөөрөл олгосон байна.
Францад тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийг эсэргүүцсэн олны жагсаал цуглаан намжихгүй хэвээр байна. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 28-ны өдөр Францад 10 дахь удаагийн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр дэг журам хамгаалахын тулд 13 мянган цагдааг дайчилна гэж Францын Дотоод хэргийн яам мэдэгджээ.
Израильд шүүхийн шинэчлэл хийх хуулийн төслийг иргэд эсэргүүцэн, гурван сар орчим хугацаанд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан ч эрх баригчид үл хайхарсан тул бүх нийтийн ажил хаялт зарласан юм. Түүнчлэн эмх замбараагүй байдал дэгдэх болсон тул Израилийн Ерөнхийлөгч ч мэдэгдэл хийн, хуулийн төслийг хэлэлцэхээ зогсоохыг уриалж байлаа.
Эх сурвалжийн мэдээлснээр, Усть-Баргузин сууринд оршин суугчидтай хийсэн уулзалтын үеэр Михаил Мишурин дайнд энэ аймгаас явсан 37 хүн амиа алдсан хэмээн ярьсан гэнэ. Дайчлагдсан залуус байнга тусламж гуйдаг хэмээн Мишурин өгүүлээд "залуус бараг өдөр бүр тэргүүн шугамаас залгаж, тэдэнд хуучин машин худалдан авч өгөөд фронт руу илгээхийг гуйдаг" ч аймгийн төсөвт ийм машин худалдан авах мөнгө байхгүй хэмээн Мишурин өгүүлжээ.
Польш, Германаас гадна Леопард танк нийлүүлнэ гэж Финланд, Канад, Португал, Испани, Норвеги, Дани, Швед, Нидерланд улс амласан юм. Үүний зэрэгцээ АНУ Абрамс танк 31, Их Британи Чэлленжер танк 14-ийг амласан бөгөөд ингэснээр Украины цэргүүд нийтдээ 320 барууны танкаар зэвсэглэгдэх аж.
Эх сурвалжуудын мэдээлснээр, халдлага үйлдсэн этгээд нь 28 настай трансжендер эмэгтэй байсан бөгөөд түүнийг цагдаагийнхан буудсан байна. Гэмт этгээдийн гарт насанд хүрсэн гурван хүн, гурван хүүхэд амиа алджээ.
Хятадын Хуавэй компани FreeBuds Pro 2+ чихэвч худалдаанд гаргажээ. Энэ нь зүрхний хэмнэл, биеийн температурыг хэмждэг ажиллагаатай дэлхий дээрх анхны загвар гэж Хуавэй компанийнхан мэдэгдсэн байна.
Германы шар айраг үйлдвэрлэгч нэгэн компани шар айраг исгэх уламжлалт технологид хувьсгал хийснээ зарлажээ. Энэ талаар Daily Mail сонин мэдээлсэн байна.
Их Бртитани, Молдав, Румын, АНУ-ын Армийн тусгай зориулалтын цэргийн алба хаагчдын хамтарсан Joint Combined Exchange Training цэргийн сургуулилалт Молдавын нутагт эхэлжээ. Энэ талаар тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба даваа гарагт мэдээллээ.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн засгийн газар шүүхийн шинэчлэлийн хууль боловсруулан батлахаар зэхэж, энэ нь израильчуудын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм. Өнөөгийн хуулиар шүүх засаглал засгийн газраа хянаж, аливаа хуулийг эрхзүйд нийцэхгүй гэж үзвэл хориг тавьдаг бол шүүхийн шинэчлэлээр парламентын олонхын саналаар шүүхийн хоригийг цуцалдаг болох аж.
Германд тээврийн салбарынхан ажил хаясны улмаас төмөр замын тээвэрлэлт бүрэн зогсож бусад төрлийн нийтийн тээвэр хэсэгчлэн зогссон байна. Энэ талаар DW агентлаг мэдээлжээ.
Туркэд хоёрдугаар сард хүчтэй газар хөдлөлт болж, хот суурин нуран, олон мянган хүн амиа алдсан. Энэ гамшгийн дараа газар хөдлөлт үргэлжилсээр байгаа юм. Ийнхүү газар хөдлөлтийн идэвхтэй үед амьдарч байгаа Туркийн иргэд тоть шувуу ихээр сонирхох болсон гэнэ. Учир нь энэ шувуу газар хөдлөлтийг урьдаас мэдэрдэг тул тоть авах иргэдийн тоо огцом нэмэгдсэн гэж Yeni Akit сонин бичжээ.