Иран дуунаас хэт хурдан баллистик пуужин бүтээснээ зарлалаа
Иран улс хөдөлгөөнт тэнгисийн тээврийн хэрэгсэл устгах, дууны хурднаас найм дахин хурдтай нисэх чадвартай дуунаас хэт хурдан пуужин бүтээснээ зарлажээ. Fars агентлагийн мэдээлснээр, Тегеранд болсон арга хэмжээний үеэр Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Мухаммед Бакыри энэ талаар мэдэгдсэн байна.



















