Грект ослын улмаас Үндэсний гашуудал зарлаж, Тээврийн сайд нь огцров
Евроньюс агентлагийн мэдээлснээр, Грект болсон төмөр замын ослын улмаас амиа алдсан хүний тоог лхагва гарагт 32 гэж мэдээлж байсан бол мөн өдрийн үдэш энэ тоо нэмэгдэж, 38 хүн амиа алдсан байна. Энэ осол Грекийн төв хэсэг дэх Лариса хотын орчимд болсон бөгөөд зорчигч тээврийн болон ачааны галт тэрэг эгц урдаасаа мөргөлдсөний улмаас зорчигч тээврийн бүрэлдэхүүн замаас гарчээ.


















