ОХУ Херсонд байгуулсан 20 шорон олджээ

ОХУ Херсонд байгуулсан 20 шорон олджээ

Хүн тамлах зориулалттай эдгээр шоронд идэвхтэн, сэтгүүлч, төрийн алба хаагч, багш нар гээд Украины төрийн байгууллагад ажилладаг хүмүүс эсвэл иргэний нийгмийн төлөөллийг хорьдог байсан гэнэ. Тэдний заримыг гудамжинд явж байхад нь шалгаж, утсанд нь "Украины талыг баримтласан мэдээлэл байсан" гэх шалтгаанаар барьж хорьдог байжээ.

Дэлгэрэнгүй
ОХУ-д нисэхийн технологи дамжуулсан гэгдэх хоёр хүнийг Америкт баривчилжээ

ОХУ-д нисэхийн технологи дамжуулсан гэгдэх хоёр хүнийг Америкт баривчилжээ

Америкийн экспортын хяналтыг зөрчиж, Орост нисэхийн технологи дамжуулсан хэрэгт сэжиглэн АНУ-ын хоёр иргэнийг Канзас-Ситид баривчилжээ. Энэ талаар АНУ-ын Худалдааны яамны төлөөлөгч Мэттью Аксельрод мэдэгдсэнийг Ройтерс дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
Блинкен, Лавров нар дайн эхэлснээс хойш анх удаа уулзлаа

Блинкен, Лавров нар дайн эхэлснээс хойш анх удаа уулзлаа

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Энэтхэгт болж буй "G20"-ийн гадаад бодлого хариуцсан байгууллагуудын тэргүүнүүдийн уулзалтын хүрээнд товч уулзалт хийжээ. Энэ нь ОХУ Украин руу халдсанаас хойших анхны уулзалт болсон байна. 

Дэлгэрэнгүй
Орост партизаны хөдөлгөөн эхлэв үү

Орост партизаны хөдөлгөөн эхлэв үү

Түүний үзэж байгаагаар, ОХУ-д партизаны хөдөлгөөн улам хүчтэй, түрэмгий болж байгаа гэнэ. Тиймээс "өөрсдийн партизанаас айж яв" хэмээн Подоляк оросуудад хандан өгүүлжээ. Харин Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын Ерөнхий газрын төлөөлөгч Андрей Юсов Брянск мужид болсон үйл явдал нь "Орост өөрчлөлт, Путиний дэглэмээс чөлөөлөгдөх үйл явц үргэлжилж байгаагийн илрэл" хэмээн онцолсон байна.

Дэлгэрэнгүй
Өмнөд Солонгост нас барсан төрөл төрөгсөдтэй нь хүмүүсийг уулзуулдаг технологи бүтээжээ

Өмнөд Солонгост нас барсан төрөл төрөгсөдтэй нь хүмүүсийг уулзуулдаг технологи бүтээжээ

Эх сурвалжийн мэдээлснээр, нейро сүлжээ олон нийтийн сүлжээнээс авсан гэрэл зураг, дүрс бичлэг дээр тулгуурлан талийгаачийн  цахим хувилбар, мөн төрөл төрөгсөдтэйгээ ярилцах богино ярилцлагыг бүтээдэг аж. Ингэснээр талийгаачтай харилцах төрөл төрөгсөд нь түүнтэй видеогоор ярилцах эсвэл шууд ярилцах эгсэн хоёр төрлөөс нэгийг нь сонгодог аж.

Дэлгэрэнгүй
Тайваньд зэвсэг худалдахаа зогсоохыг Хятад АНУ-д хандан уриалжээ

Тайваньд зэвсэг худалдахаа зогсоохыг Хятад АНУ-д хандан уриалжээ

Тайваньд зэвсэг худалдахаа зогсоохыг Хятад АНУ-д хандан уриалж, Бээжин өөрсдийгөө хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна гэдгийг анхааруулжээ. Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин мэдэгдсэнийг ТАСС дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
Монгол залуу Японд бэлгийн дарамт үзүүлсэн, эд зүйл хулгайлсан хэргээр баривчлагджээ

Монгол залуу Японд бэлгийн дарамт үзүүлсэн, эд зүйл хулгайлсан хэргээр баривчлагджээ

Монголын иргэн эрэгтэй Токио хотод 20 настай эмэгтэйг нэгэн барилга руу дагуулан орж, бүсгүйн эсрэг зохисгүй үйлдэл гаргаж, түрийвчийг нь хулгайлсан хэргээр баривчлагджээ. Энэ талаар Yahoo.news мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Финланд Оростой залгаа хил дээр хашаа барьж эхэллээ

Финланд Оростой залгаа хил дээр хашаа барьж эхэллээ

Финланд улс Оростой залгаа хил дээрээ 200 км үргэлжлэх хашаа барих ажлаа эхлүүлсэн талаар  Yle мэдээлжээ. Хил зааглах хашааг Өмнөд Карели муж дахь Иматра хилийн шалган нэвтрүүлэхийн бүсэд эхлүүлсэн байна.

Дэлгэрэнгүй
Хятадын ачааны хөлөг онгоц Сахалин орчимд живжээ

Хятадын ачааны хөлөг онгоц Сахалин орчимд живжээ

Хятадын ачааны хөлөг онгоц Оросын хамгийн том арал болох Сахалины эрэг орчимд живжээ. Энэ талаар Оросын Тэнгис, голын тээврийн холбооны агентлаг мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
Индонезид газар хөдөлжээ

Индонезид газар хөдөлжээ

Турк, Сирийн хүчтэй газар хөдлөлтийг урьдчилан таамаглаж байсан Нидерландын газар хөдлөлт судлаач Фрэнк Хугербитс саяхан дахин нэг таамаглал гаргаж, тун удахгүй хэд хэдэн газарт газар хөдөлнө хэмээн таамаглаж байв. Газар хөдлөх магадлалтай орнуудын тоонд тэрбээр Индонезийг оруулсан байлаа. Түүний таамаглал дахин биелжээ. 

Дэлгэрэнгүй
Вьетнамын шинэ Ерөнхийлөгчөөр Во Ван Тхыонг сонгогдлоо

Вьетнамын шинэ Ерөнхийлөгчөөр Во Ван Тхыонг сонгогдлоо

Вьетнамын Үндэсний хурал тус улсын эрх баригч Коммунист намын төв хорооны тэргүүлэгчдийн гишүүн Во Ван Тхыонгийг Ерөнхийлөгчийн албан тушаалд баталжээ. Энэ талаар Вьетнамын Засгийн газрын албан ёсны сайт  дээр мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Крымд дэлбэрэлт болжээ

Крымд дэлбэрэлт болжээ

Үүнээс өмнөх өдөр буюу гуравдугаар сарын нэгэнд шилжих шөнө Крымийн хойгийн хэд хэдэн нутагт дэлбэрэх чимээ сонсогджээ. Энэ нь дроны халдлага байсан гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Украины зургаан дроныг амдан устгасан гэнэ. Түүнчлэн хоёрдугаар сарын 28-нд Оросын хотуудад дронууд довтолсон таван тохиолдол бүртгэгдсэн юм.

Дэлгэрэнгүй
Хуучин машинаараа туркчүүдэд тусламж зөөж алдаршсан эрд шинэ машин бэлэглэжээ

Хуучин машинаараа туркчүүдэд тусламж зөөж алдаршсан эрд шинэ машин бэлэглэжээ

"Баку ньюс" агентлагийн мэдээлснээр, Сарвар Баширли гудас, хөнжил гээд хэрэгцээтэй гэж бодсон бүхнээ ачин хуучин машинаараа явж байгаа зураг олон нийтийн сүлжээгээр тархсны дараа Туркийн бизнесмен эр түүнд хариу бэлэг барьсан гэнэ.

Дэлгэрэнгүй
Дайн эсэргүүцсэн агуулгатай зураг зурсан охины аавыг цагдаагийнхан баривчилжээ

Дайн эсэргүүцсэн агуулгатай зураг зурсан охины аавыг цагдаагийнхан баривчилжээ

Шинэ жилийн өмнөхөн түүний гэрт нэгжлэг хийж, гэрт байсан бүх мөнгийг хураасан байна. Улмаар Москалевыг байцаалтад авч яван, байцаалт авахдаа хана мөргүүлэх, Оросын төрийн дууллыг хамгийн чанга дээр нь тавьсан өрөөнд олон цаг байлгах зэргээр "шийтгэжээ". Үүний дараа суллаж явуулсан ч дахин баривчлан саатуулсан, одоо охиныг асрамжийн газарт өгөх эрсдэлтэй байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
АНУ-ын нутаг дэвсгэр дээр ТикТокийг хориглох хуулийн төслийг дэмжив

АНУ-ын нутаг дэвсгэр дээр ТикТокийг хориглох хуулийн төслийг дэмжив

Хятадын компанийн ТикТок олон нийтийн сүлжээг АНУ-ын нутаг дэвсгэр дээр хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гадаад харилцааны хороо дэмжжээ. 

Дэлгэрэнгүй
Арьсны эмч: Гуаша массаж арьсыг суллаж, унжуулдаг

Арьсны эмч: Гуаша массаж арьсыг суллаж, унжуулдаг

Тухайлбал, Москвагийн Анагаах ухааны улсын их сургуулийн Арьс, бэлгийн замын өвчний эмнэлгийн арьсны эмч, анагаах ухааны дэд эрдэмтэн Елена Морозова гуаша ашиглан хөгшрөлттэй тэмцэх нь үр дүнгүй, харин арьс унжих эрсдэлтэй гэдгийг сануулсныг "Москва" агентлаг дамжуулсан байна. Эмчийн өгүүлснээр, гуаша ашиглан иллэг хийснээр цусны эргэлтийг сайжруулдаг, гэхдээ олон хүний итгэдэг шиг залуужуулах үр дүн үзүүлдэггүй аж.

Дэлгэрэнгүй
ОХУ-д тусалсных нь төлөө Хятадын эсрэг хориг тавихаар АНУ холбоотнуудтайгаа хэлэлцэж байна

ОХУ-д тусалсных нь төлөө Хятадын эсрэг хориг тавихаар АНУ холбоотнуудтайгаа хэлэлцэж байна

Эх сурвалжуудын онцолсноор, тодорхой арга хэмжээний тал дээр аль нэг талаас АНУ бүрэн дэмжлэг аваагүй гэнэ. Энэ мэдээлэл гарсны дараа Цагаан ордон болон Сангийн яам тайлбар өгөөгүй байна.

Дэлгэрэнгүй
Хятадад тамхины хэрэглээ буурч байна

Хятадад тамхины хэрэглээ буурч байна

Хятадад сүүлд хийсэн судалгаагаар томоохон хотууд, тэр дундаа Шанхай хотод тамхи татдаг хүний тоо буурч байгаа гэсэн дүн гарчээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Аргентинд 20 сая хүн цахилгаан эрчим хүчгүй болжээ

Аргентинд 20 сая хүн цахилгаан эрчим хүчгүй болжээ

Аргентинд хээр гарсан галт түймэр цахилгаан дамжуулах өндөр хүчдлийн шугамд хүрч, осол гарсны улмаас Аргентины нийслэл Буэнос-Айрес болон хэд хэдэн мужийн ихэнх хэсэг цахилгаан эрчим хүчгүй болсон талаар Регнум мэдээлжээ. 

Дэлгэрэнгүй
Израильд алан хядагчдыг цаазаар авах тухай хуулийг дэмжив

Израильд алан хядагчдыг цаазаар авах тухай хуулийг дэмжив

Энэ хууль эцэслэн батлагдвал Израильд алан хядах ажиллагаанд буруутгагдсан хүмүүсийг цаазаар авдаг болно. Одоо төрөөс урвасан, дайны үеэр үй олноор хөнөөсөн, хүн төрөлхтний эсрэг болон еврей ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд цаазын ял оноох хууль үйлчилдэг юм.

Дэлгэрэнгүй