Испанид эмчийн дүгнэлтгүйгээр хүйсээ солих боломжтой болжээ
Испанид 16-аас дээш насныхан эмнэлгийн дүгнэлтнгүйгээр бичиг баримт дээрээ хүйсээ солиулах боломжийг олгосон хууль баталжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Испанид 16-аас дээш насныхан эмнэлгийн дүгнэлтнгүйгээр бичиг баримт дээрээ хүйсээ солиулах боломжийг олгосон хууль баталжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Эстонийн Парламент Барилгын хууль болон Төрийн өмчийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулж, Зөвлөлтийн хөшөө дурсгалыг буулгахаар болжээ. Энэ талаар DW мэдээлсэн байна.
Оросын Төрийн дум төрийн албан ёсны хэлэнд гадаад үгс ашиглахыг хориглосон хуулийн төслийг дэмжжээ. Энэ талаар парламентын доод танхимын албан ёсны сайт эдэр мээдэлсэн байна.
Хоёрдугаар сарын зургаанд шилжих шөнө Турк, Сирийн нутагт хоёронтаа хүчтэй газар хөдөлсний улмаас олон мянган барилга байшин сүйрч, нурангинд дарагдаж 42 мянга гаруй хүн амиа алдсан юм. Газар хөдлөлтөөс хойш 10 хоног өнгөрч, амиа алдагсдын тоо цаг мөчөөр нэмэгдэж байгаа ч хүмүүс олон хоног тэсэж үлдсэн гайхамшигт тохиолдлууд ч гарчээ.
Хоёрдугаар сарын зургаанд шилжих шөнө Туркэд болсон газар хөдлөлтийн дараа дэлхийн 80 гаруй орон Турк рүү аврагчдын багаа илгээсний нэг нь Япон улс байсан юм. Японы аврагчид үүргээ амжилттай биелүүлээд эх орондоо газардахад тэднийг Японд амьдардаг туркүүд угтан авчээ.
Хоёрдугаар сарын 16-ны өдөр Панамд зорчигч тээврийн автобус осолдож, олон хүний амь эрсэджээ. Энэ талаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Австрали улс өөрийн бэлгэдлүүдийн нэг болсон имжийг тодорхой тоогоор устгахаас аргагүй болжээ. Сүүлийн үед имжний тоо толгой эрс нэмэгдсэн нь фермерүүдэд ихээхэн хор хохирол учруулах болсон тул ийм шийдвэр гаргасан талаар Хабар24 мэдээлсэн байна.
Турк, Сирид газар хөдөлснөөс хойш 10 дахь өдөр нь өнөөдөр тохиож байна. Газар хөдлөлтөөс хойш цаг мөч өнгөрөх тусам амьд хүн олох магадлал тун бага гэж үздэг ч Туркэд ажиллаж буй аврагчид нурангин дороос олон хоногийн дараа ч амьд хүн олсоор байгаа юм.
Дэлхийн олон орны нийт 213 телевиз, 562 радио "Турк-нэг зүрх" аяныг дэмжжээ. Шууд нэвтрүүлгийн үеэр Туркийн Ерөнхийлөгч Эрдоган студитэй утсаар холбогдож, газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлэхийн дээр газар хөдлөлтийн хор уршгийг арилгахад төрөөс бүх нөөц хүчээ дайчилна хэмээн амлажээ.
Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол Германы нийслэл Берлин хотноо болсон талаар Хабар 24 мэдээлжээ.
Хятадын Гадаад хэргийн сайд асан Ван И Европын орнуудад хийх айчлалаа хоёрдугаар сарын 14-ний өдөр эхлүүлсэн. Энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх айлчлалын хүрээнд тэрбээр Францад зочилжээ.
"Аль-Каида" алан хядах бүлэглэл Саиф аль Адель гэх шинэ толгойлогчтой болжээ. Энэ талаар НҮБ-ын шинэ тайланд дурдсан байна. Түүнээс өмнөх толгойлогч болох Айман аз-Завахириг 2022 оны долдугаар сарын 31-ний өдөр Кабулд Америкийн пуужингаар устгасан юм.
Германы Мюнхен, Франкфурт, Хамбург хотуудын нисэх буудлууд баасан гарагт түр хаагдаж, тогтмол нислэг үйлдэхгүй гэж DW агентлаг мэдээлжээ.
Туркийн Кахраманмараш болон Хатай мужид хоёронтаа болсон газар хөдлөлт аймшигт сүйрлийг дагуулсан бөгөөд Хатай мужид энэ байгалийн гамшигт тэсэж үлдсэн цорын ганц хот нь Эрзин байв. Энэ хот бараг л хохирол амсаагүй нь хотын дарга Оккеш Эльмасоглугийн гавьяа гэж Туркийн хэвлэлүүд бичжээ. Туркийн Cumhuriyet хэвлэлийн мэдээлснээр, 42 000 хүн амтай Эрзин бүрэн бүтэн үлдсэний дээр нэг ч хүн амиа алдаагүй аж.
Хоёрдугаар сарын 14-ний өдөр Триполи хотоос холгүйхэн усан онгоц сүйрсний улмаас Ливийн 73 цагаач ор сураггүй болсон, амиа алдсан байж болзошгүй гэж Олон улсын цагаачлалын байгууллага мэдэгджээ.
ОХУ-ын Тульск мужийн шүүх Украины иргэнийг тагнуул хийсэн хэрэгт буруутай хэмээн үзсэн талаар тус шүүхийн хэвлэлийн алба мэдээлснийг Интерфакс агентлаг дамжуулжээ.
Энд дуулгахад, багш нарын өгсөн сануулга, эсвэл муу дүнг тэсвэрлээгүй хүүхдүүд амиа хорлох хүртэл үйлдэл хийж байсан юм. Тухайлбал, 2017 онд 10 настай охин муу сурч байгаагийнхаа улмаас амиа хорлосон бөгөөд ийм тохиолдлууд хэдэнтээ гарч, нийгэмд шуугиан дэгдсэний дараа Хятадын эрх баригчид сурагчдад ирэх хичээлийн дарамтыг багасгахыг хичээж байгаа аж.
Үүний зэрэгцээ Оросын нисэх хүчин ихээхэн хохирол амссан гэж шинжээчид онцолсон байна. Тэдний үзэж байгаагаар, дайн эхлэхээс өмнө байсан онгоцнуудынхаа 6-8 хувийг дайны үеэр алдсан гэнэ. Харин Су-24М бөмбөгдөгч, Су-30СМ сөнөөгч онгоцнуудын тухайд хохирол 10-15 хувьтай байгаа аж.
АНУ-д UH-60 Black Hawk цэргийн нисдэг тэрэг сүйрчээ. Энэ талаар Америкийн Батлан хамгаалах яамнаас авсан эх сурвалжтайгаар BNO news телевиз мэдээлсэн байна.
Сүүлийн 100 жилд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгд тооцогдож буй энэхүү байгалийн гамшгийн дараа дэлхийн улс орнууд аврагчдаа илгээн, эрэн хайх, аврах ажиллагаанд туслан, тонн тонноор нь хүмүүнлэгийн тусламж ачуулсан. Хүйтний улиралд хохирогчдод орогнох байр нэн хэрэгтэй байгаа тул улс орнууд майхан, чингэлгэн сууц илгээж байгаа бол нүүдэлчид хурааж, барихад хялбар, дулаан гэрээ илгээсэн юм. Ингэснээр Туркэд монгол, казах, киргиз гэрээс бүтсэн хотхонууд бий болжээ.