ОХУ-ын Гадаад хэргийн сайд Африкийн орнуудад айлчилж байна
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Мавританийн нийслэл Нуакшот хотод очжээ. Энэ нь ОХУ, Мавританийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш ОХУ-ын Гадаад хэргийн сайд тус улсад айлчилж байгаа анхны тохиолдол юм.



















