Оросын Pussy Riot хамтлаг Анна Нетребкотой нэг тайзан дээр гарахаас татгалзжээ
Ирэх тавдугаар сард Германд болох Олон улсын наадамд Оросын нэрт дуурийн дуучин Анна Нетребко оролцохоор болсон тул Украины уран бүтээлчид түүнтэй хамт нэг тайзан дээр гарахгүй хэмээн эсэргүүцэж, зохион байгуулагчдаас нь аль нэгийг нь сонгохыг шаардаж байсан. Харин энэ удаад Нетребкогийн нутаг нэгтнүүд түүнтэй тайзнаа хамт гарахаас татгалзжээ.



















