Грета Тунберг баривчлагджээ
Лютцерат тосгонд ирсэн экологийн идэвхтнүүдийг тараах ажил нэгдүгээр сарын 11-ний өдөр эхэлсэн юм. Гарцвайлер уурхайг RWE нүүрс олборлогч компани эзэмшдэг бөгөөд энэ компани уурхайг өргөтгөх, сууринг буулгах зөвшөөрлийг 10 дугаар сард Германы эрх баригчдаас авчээ. Суурингийн оршин суугчид нүүсний дараа эсэргүүцэгчид эзгүй байшинд суурьшин, нүүрсний уурхайг өргөтгөхийг эсэргүүцэж эхэлжээ.



















