БНХАУ жуулчдыг тусгаарлах журмаа цуцална
Хятадад илэрч буй халдварын тоо хэдэн мянгаар хэмжигдэж байгаа гэж тус улсын албаны эх сурвалж мэдээлж байгаа бол үнэн хэрэгтээ хөл хорио цуцалснаас хойш энэ улсын хүн амын 18 хувь буюу 248 сая хүн 12 дугаар сард омикроны халдвар авсан гэж Блүмберг мэдээлж байлаа. БНХАУ энэ байдлаараа хөл хориог эрчимтэй сулруулвал энэ өвөл тус улсын нэг сая орчим хүн ковидын улмаас нас барах эрсдэлтэй гэж Wigram Capital Advisor компани тооцоолсныг Ройтерс дамжуулж байв.


















