Узбекистанд ханиадны сиропон эмнээс хордож олон хүүхэд нас баржээ
Узбекистанд улирлын томууг эмчлэх сиропон эм уусны улмаас 18 хүүхэд нас барсантай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар Комсомольская правда сонин мэдээлжээ.
Узбекистанд улирлын томууг эмчлэх сиропон эм уусны улмаас 18 хүүхэд нас барсантай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар Комсомольская правда сонин мэдээлжээ.
Оросын тал энэ дайнд ихээхэн хохирол амссаны улмаас бие бүрэлдэхүүнээ нөхөх зорилгоор есдүгээр сарын сүүлээр хэсэгчилсэн дайчилгаа зарласны дээр эрүүгийн хуулиндаа өөрчлөлт оруулж, тушаал биелүүлэх, байлдахаас татгалзсан цэргийн алба хаагчдад эрүүгийн хэрэг үүсгэн шийтгэхээр болсон юм. Тэр үеэс хойш байлдахаас татгалзсан хэргээр тэнсэн харгалзах, торгуулийн ял шийтгэл амссан тохиолдол багагүй гарч байсан бол энэ удаад байлдахаас татгалзсаныхаа төлөө хорих ялаар шийтгүүлсэн хэрэг Камчаткад гарчээ.
Сүүлийн үед Хятад, Тайванийн харилцаа хурцадмал байдалд шилжиж, арлын орчимд болон агаарын орон зай руу Хятадын армийн онгоц, хөлгүүд ойртон, нэвтрэх нь олширсон. Нөхцөл байдал ийнхүү хурцадсан нөхцөлд Тайвань батлан хамгаалахын салбарт өөрчлөлт оруулж, аюулгүй байдлаа хангахаар болжээ.
Түүнчлэн Хятадын иргэдийн хувьд хилийн чанадыг зориход хялбар болно гэж эрх баригчид нь мэдэгдсэн юм. Мөн олон улсын нислэгүүдийн тоонд тавьсан хязгаарлалтыг ч цуцалж, ирэх сарын наймны өдрөөс эхлэн Хятадын иргэд гадаад паспорт авах өргөдлийг хүлээн авч эхлэх гэнэ. Энэ мэдээлэл гарсны дараа хятадууд гадаад аяллын тасалбар худалдан авахаар хандах болж, аяллын сайтууд болон агаарын тээврийн компаниуд эрэлт огцом нэмэгдсэн талаар мэдээлсэн байна.
Дэлхийн өнцөг булан бүрт шинэ жилийн баярт зориулан төрөл бүрийн гацуур босгосоор байна. Уламжлалт сүлд модноос гадна байгаль экологийн асуудалд олны анхаарлыг хандуулахын тулд хуванцар хаягдлаар хийсэн гацуур, эрчим хүч хэмнэх зорилгоор нарны зайн хураагуураас бүтсэн гэрлэн чимэглэл зэргийг босгож байсан бол Португалид нэхмэл эдлэлээр гацуур босгожээ.
Энэ хэрэгтэй холбоотойгоор албан тушаалтнуудыг шалгах явцад захиргааны тэргүүн өөрийг нь хэрэгт холбоотойг нотлох баримтуудыг устгаж болзошгүй гэж хууль сахиулагчид үзсэний улмаас Йонсан захиргааны тэргүүн Пак Хи Ёныг баривчлан саатуулах шийдвэр гаргажээ. Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр, хэрэг болсны дараа Пак шинэ гар утас авч, хуучин утаснаасаа мэдээллүүдийг устгасан гэдгийг мөрдөн байцаагчид тогтоосон байна.
Дэлхийн хөлбөмбөгийн гурван удаагийн аварга Пеле хорт хавдрын улмаас бие нь муудаж, эмнэлэгт хэвтсэн талаарх мэдээлэл өмнө нь гарч байсан. Түүний биеийн байдал сайжрахгүй байгаа тул түүний үр хүүхэд, ач зээ нь Пелетэй салах ёс хийхээр эмнэлэгт цугларсан талаар хэвлэлүүд мэдээлж байв.
Хятадад цар тахал дэгдсэнээс хойш гурван жилийн хугацаанд хөл хорио, хязгаарлалтын хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаад иргэдийн дургүйцэл, эсэргүүцлийн улмаас энэ сараас БНХАУ-ын эрх баригчид тэг ковид бодлогоо сулруулж эхэлсэн. Харин ийнхүү хатуу хязгаарлалтыг цуцалсны дараагаас тус улсад бүртгэгдэх ковидын тохиолдол эрс нэмэгдсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна.
Еврокомиссын нийтлэсэн баримт бичигт өгүүлснээр, Европт нэг хүн дунджаар жилд 180 кг сав баглааны хаягдал гаргадаг байна. Улмаар, зохих арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд Европын холбоо даяар сав баглааны хаягдал 19 хувиар, тэр дундаа хуванцарын хаягдал 46 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарчээ.
Энд дуулгахад, АНУ-д өнгөрсөн долоо хоногоос цасан шуурга шуурч, Нью-Йорк муж цасанд дарагдсан байна. Хүмүүсийг гэрээс гарахыг хориглож, дунд сургуулиудын хичээлийг зогсоосон бол нислэгүүд цуцлагдсаар байгаа юм. Сүүлийн үеийн мэдээллээр, байгалийн гамшгийн улмаас АНУ-д 55 хүн амиа алджээ.
Түүнчлэн Швейцарын банкуудад Оросын иргэд, Орост байрлах хувь хүн, хуулийн этгээдүүдээс 100 мянган франкаас дээш хэмжээний хуримтлал хүлээн авахыг хориглосон юм. Мөн энэ улсад хоригт өртсөн Оросын хувь хүн болон хуулийн этгээдүүдийн 15 объектыг хураасан байна.
Хойд Македонийн дөрвөн хотод агаарын бохирдол эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор эрх баригчид онц арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар засгийн газраас авсан эх сурвалжтайгаар Евроньюс агентлаг мэдээлсэн байна.
Украины Ерөнхийлөгч Зеленский даваа гарагт мэдэгдэл хийхдээ тус улсын хүн амын дөрөвний нэг нь буюу есөн сая хүн гэрэл цахилгаангүй нөхцөлд амьдарч байгаа талаар онцолжээ.
Өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн цаг уурын таагүй үзэгдэл АНУ-ын ихэнх нутаг дэвсгэрийг хамраад байна. Цаг уурчдын онцолсноор, цаг уурын ажиглалт хийснээс хойш тохиож буй хамгийн хүйтэн эдгээр өдрүүдэд эрчим хүчний ачаалал эрс нэмэгдсэний улмаас цахилгааны шугамд гэмтэл гарч, олон мянган айл өрх гэрэл цахилгаангүй болж, хүйтэнд осгож амиа алдсан хүний тоо нэмэгдсээр байгаа талаар NBC агентлаг мэдээлжээ.
Гэхдээ Хятад улс хилээ бүрэн нээж, гадаадын зорчигчдод нээлттэй болно гэсэн мэдээлэл албан ёсоор баталгаажаагүй байгаа юм. Зарим хэвлэлийн мэдээлснээр, Хятадыг зорьсон тодорхой бүлгийн аялагчид (дипломат ажилтнууд, оюутан гэх мэт) -д зориулан хилээ нээх магадлалтай байна.
Танд өөрийгөө болон чадвараа нээн гаргах боломж гарч ирнэ. Энэ оны таны хувьд материаллаг тал дээр таатай байна. Таны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр үр шимээ өгч, таны орлого нэмэгдэнэ. Хувийн амьдралын тал дээр өнөөгийн харилцаагаа сайжруулах боломж гарна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын харилцаа хүлээж байна.
Хойд Солонгосын дронууд агаарын орон зайд нэвтэрсний улмаас Өмнөд Солонгосын цэргийнхэн хэдэнтээ анхааруулах зорилгоор буудаж, дараа нь агаарт сөнөөгч онгоц, нисдэг тэрэг хөөргөсөн ч Хойд Солонгосын дронуудыг устгах ажиллагаа бүтэлгүйтжээ.
Хятадад илэрч буй халдварын тоо хэдэн мянгаар хэмжигдэж байгаа гэж тус улсын албаны эх сурвалж мэдээлж байгаа бол үнэн хэрэгтээ хөл хорио цуцалснаас хойш энэ улсын хүн амын 18 хувь буюу 248 сая хүн 12 дугаар сард омикроны халдвар авсан гэж Блүмберг мэдээлж байлаа. БНХАУ энэ байдлаараа хөл хориог эрчимтэй сулруулвал энэ өвөл тус улсын нэг сая орчим хүн ковидын улмаас нас барах эрсдэлтэй гэж Wigram Capital Advisor компани тооцоолсныг Ройтерс дамжуулж байв.
Оксагон нь Суэцийн сувагт хөлөг онгоцны тээвэрлэлтийг явуулахад бүхий л давуу талыг ашиглахад зориулагдсан боомт хот болон сүндэрлэх юм байна.
Энэтхэгийн Батлан хамгаалах яам "Пралай" баллистик пуужингаас 120 ширхэгийг худалдан авахаар болжээ. Эдгээр пуужинг Пакистан, Хятадтай залгах хил дээр байршуулахаар төлөвлөж байгаа гэж Коммерсант мэдээлсэн байна.