Пелегийн дурсгалыг хүндэтгэж Уэмбли цэнгэлдэх хүрээлэн, Христийн хөшөөг шар, ногоон өнгөөр гэрэлтүүлжээ
Пүрэв гарагт таалал төгссөн, дэлхийн гурван удаагийн аварга Пелегийн дурсгалд зориулан Лондон хотын "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнг Бразилын төрийн далбааны өнгө болох шар, ногоон өнгөөр гэрэлтүүлжээ. Энэ талаар Английн шигшээ багийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.



















