БНХАУ: COVID-19-ийн халдварын тохиолдлын тоон мэдээллийг өдөр бүр зарлахгүй
БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын комисс коронавирусийн халдварын тохиолдлын талаарх хоногийн мэдээллийг 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зарлахаа больжээ. Энэ өдрөөс эхлэн гагцхүү "лавлагаа, эрдэм шинжилгээ судалгааны ажилд зориулан" халдварын тохиолдлын тоог гаргах аж.


















