Apple Хятадаас үйлдвэрлэлээ нүүлгэх ажлаа яаравчилж байна
Apple компани Хятадаас үйлдвэрлэлээ нүүлгэн шилжүүлэх ажлаа яаравчилж байгаа гэнэ. Энэ талаар хологдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр SCMP сонин мэдээлжээ.
Apple компани Хятадаас үйлдвэрлэлээ нүүлгэн шилжүүлэх ажлаа яаравчилж байгаа гэнэ. Энэ талаар хологдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр SCMP сонин мэдээлжээ.
Оросын Казань хотын оршин суугч Светлана Потеряхинаг "Оросын армийн нэр хүндийг унагасан" хэрэгт буруутай гэж шүүхээс үзэн, торгууль оноожээ. Энэ талаар Эрх чөлөө радио мэдээлсэн байна.
Америкийн Нью-Йорк Таймс сонин 2022 оны хамгийн их ашиглагдсан үгсийг тодруулжээ. Энэ онд хамгийн их ашиглагдсан үгсээр "Украин", "Орос" гэсэн үгс тодорсон байна.
Шведийн SIRPI хүрээлэн өнгөрсөн оны байдлаарх дэлхийн зэвсгийн худалдааны тайланг гаргажээ. Хүрээлэнгийн тайланд өгүүлснээр, өнгөрсөн онд дэлхийн зэвсэгийн шилдэг 100 компани нийтдээ 592 тэрбум долларын зэвсэг зарснаас 300 тэрбум долларын худалдаа нь Америкийн цэргийн компаниудад хамааралтай байгаа аж.
Курилийн арлууд дээр Номхон далайн флотын "Бастион" эргийн пуужингийн комплекс байршуулсан талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Комплексийг Курилийн арлуудын бүрэлдэхүүнд багтах Парамушир арал дээр байрлуулсан байна.
Өнгөрсөн зун эхэлсэн, Канадын зэвсэгт хүчний зааварлагчид Британийн армитай хамтран Украины цэргүүдийг сургах энэ оны сүүлийн сургалт дуусжээ. Энэ талаар Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдээлснийг ВВС агентлаг дамжуулсан байна.
Английн шигшээ багийн довтлогч Рахим Стерлингийн гэрт хулгай орсны улмаас тэрбээр Катар дахь ДАШТ-д оролцож буй үндэсний шигшээ багийнхаа байршлыг орхихоос аргагүй болсон талаар The Sun мэдээлжээ. Стерлинг ар гэрийн шалтгаанаар Сенегалтай хийх тоглолтод оролцохгүй гэж Английн шигшээ баг ням гарагт мэдээлж байлаа.
ОХУ өвлийн хүйтнийг Украины эсрэг ашиглана гэж найдаж байгаа, украинчууд хүндхэн өвөлд бэлдэх хэрэгтэй гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ням гарагийн үдэш хийсэн мэдэгдэлдээ онцолжээ.
Жагсагчид амьдралын өртөг дааж давахааргүй болсон, дөрвөн хүн тутмын нэг нь нэн ядуу амьдарч байна гээд бусад оронд зэвсэг нийлүүлэх биш харин боловсрол, эрүүл мэнд, иргэдийг дэмжихэд мөнгө зарцуулахыг засгийн газраасаа шаарджээ. Түүнчлэн тэд эсэргүүцлээ илэрхийлэн НАТО-ын далбааг шатаасан байна.
Жил бүр дэлхийн олон оронд шинэ жилийг угтан Санта-Клаусын марафон зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ арга хэмжээнд Санта-Клаусын хувцас өмссөн сайн дурынхан нэгдэж, сайн үйлсэд зарцуулах мөнгөн хандив цуглуулахаар гүйдэг юм.
Энэтхэгийн нийслэл Нью-Дели хотын эрх баригчид агаарын бохирдол урьд хожид бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлтэд хүрсэн тул барилга барих, барилга нураахыг хоригложээ. Энэ талаар India Times мэдээлсэн байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын орнуудад ч мөн зул сарын үзэсгэлэн яармаг нээгдсэн байна. Энэ удаад цар тахлаас өмнөх үеийнх шиг ямар нэг хязгаарлалтгүйгээр өргөн дэлгэр зохион байгуулагдаж байгаа аж. Тэдгээрийн нэг нь Италийн Больцано хотод нээгдсэн бөгөөд энэ яармагийг жил бүр 700 мянга орчим жуулчин үзэж сонирхдог гэнэ.
Иранд дөрвөн хүнийг цаазалжээ. Эдгээр иргэд нь Израилийн "Моссад" тусгай албатай хамтран ажилласан гэж шүүх үзсэний улмаас ийм ял оноосон гэж Ираны хэвлэлүүд 12 дугаар сарын дөрөвний өдөр мэдээлсэн байна.
Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе Катар -2022-ын довтлогчдын жагсаалтад нэгдүгээрт бичигджээ. Өдгөө 23 настай Мбаппе таван тоглолтод таван гоол хийсэн байна.
Катарт үргэлжилж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс ч өмнө буюу 11 дүгээр сарын 18-ны өдөр ДАШТ-ийн ялагчийг компьютерээр тооцоолсон талаар Delfi мэдээлжээ.
Есдүгээр сард Иранд залуу эмэгтэйг хижабаа буруу өмссөн гэсэн шалтгаанаар ёс суртахууны цагдаагийнхан саатуулж, улмаар цагдаагийн хэсэгт бүсгүйг хүргэсний дараа бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн ч тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Бүсгүйн үхэл Иран даяар эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэх, цаашлаад засгийн газраа эсэргүүцсэн эмх замбараагүй байдал дэгдэх эхлэл болсон юм.
Хэдийгээр зарим хязгаарлалтаа сулруулж эхэлсэн ч Хятад ирэх оны гуравдугаар сараас нааш нээлттэй болохгүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь ойрын хугацаанд дархлаажуулалтыг идэвхжүүлэх, тэр дундаа бусад насны бүлгүүдтэй харьцуулахад дархлаажуулалтад хамрагдсан үзүүлэлт бага байгаа ахмад настнуудыг ковидоос сэргийлэх вакцинд хамруулах нэн шаардлагатай байгаа аж. Тиймдээ ч одоогоор "тэг ковид" бодлогыг цуцлах талаар ярихад эрт, харин эрх баригчид нь энэ бодлогоосоо татгалзахад аажмаар бэлдэж байна гэж олон улсын шинжээчид үзжээ.
Ийнхүү барилгын ханыг өнгө алаглуулан будах болсон нь загасчидтай холбоотой. Эрт цагт загасчид гэрээсээ хол, тэнгист загасчлахаар явж байхдаа гэрээ таниж харахын тулд байшингийнхаа ханыг бусдаас ялгарах өнгөөр буддаг байжээ. Хэдийгээр загасчдын амьдралын хэв маяг өөрчлөгдсөн ч байшинг будах уламжлал хэвээр үлдсэн аж.
Германд Эберхард хэмээх гэрийн тэжээвэр тооройг амьтны асрах газарт хүргэн архины хамаарлаас нь эмчлэх курс эмчилгээ хийжээ. Энэ талаар The Local сонин мэдээлсэн байна.
Хятадын Ланьжоу хотод ковидын халдвартай хүмүүсийг тусгаарладаг нэгэн төвийг эсэргүүцэгчид шатаажээ. Энэ түймрийн бичлэгийг Reddit сүлжээний хэрэглэгч нийтэлсэн байна. Гэхдээ энэ түймэр чухам хэзээ гарсан талаарх мэдээлэл тодорхойгүй байна.