Ши Жинпинь, Жо Байден нар уулзана
БНХАУ-ын дарга Ши Жинпинь, АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден нар 11 дүгээр сарын 14-ний даваа гарагт Балид уулзах гэнэ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгджээ.
БНХАУ-ын дарга Ши Жинпинь, АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден нар 11 дүгээр сарын 14-ний даваа гарагт Балид уулзах гэнэ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгджээ.
Украины нийслэл Киев хотын сургуулийн өмнөх болон ерөнхий дунд боловсролын сургалтын хөтөлбөрөөс орос хэлийг хасчээ. Ийм шийдвэрийг Киев хотын зөвлөл 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан гэж зөвлөлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Apple-ийг үндэслэгч Стив Жобсын шаахайг АНУ-д дуудлага худалдаанд тавихаар болжээ. Julien’s Auctions дуудлага худалдааг зохион байгуулагчид Жобсын хуучин шаахай 60-80 мянган долларт хүрнэ гэж тооцоолж байгаа талаар Gizmodo мэдээлсэн байна.
Францад цалин нэмэх, төлбөрийг бууруулахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал болжээ. Франц даяар болсон жагсаалд 30 мянга гаруй хүн оролцож, засгийн газартаа шаардлага тавьсан гэж МИР24 суваг мэдээлсэн байна.
Украины талд байлдахаар сайн дурын цэргээр явсан Японы иргэн амиа алдсаныг Японы засгийн газар баталжээ. Энэ талаар Kyodo агентлаг дамжуулсан байна.
ТикТок сүлжээгээр дамжуулан Хятадын эрх баригчид америкчуудад нөлөөлж, тэднийг хянаж байж болзошгүй гэж тэд үзэж байгаа аж. Энэ олон нийтийн сүлжээ нь ByteDance компанид харьяалагддаг, мөн БНХАУ-д 100 хувь хувийн компани гэж огт байдаггүйг улстөрчид сануулжээ.
Хятадын цахим худалдааны томоохон сайтууд жил бүр 11 дүгээр сарын 11-ний өдөр тэмдэглэдэг Ганц биечүүдийн өдрийг тохиолдуулан төрөл бүрийн барааг хямдралтайгаар худалдаалах ажлаа баасан гарагт эхлүүлжээ.
KFC сүлжээ ресторан 11 дүгээр сарын есний өдөр аппликейшнээрээ дамжуулан "Өнөөдөр "Болор шөнө"-ийн дурсгалын өдөр! Зөөлөн бяслагтай, шаржигнасан тахиагаар өөрийгөө дайлаарай. Яг одоо KFCheese дээр!" гэсэн зурвасыг илгээжээ.
БНХАУ-д коронавирусийн халдварын голомтууд дахин илэрч, халдвар бүртгэгдсэн бүс нутгуудад хязгаарлалтын арга хэмжээ авсаар байгаа юм. Лхагва гарагт гэхэд л коронавирусийн халдварын улмаас орон даяарх нисэх буудлууд ихэнх нислэгээ цуцалсан талаарх мэдээлэл гарч байлаа.
G20-ийн дээд хэмжээний уулзалт Индонезид энэ сарын 15-16-ны өдрүүдэд болох юм. Энэ уулзалтад Владимир Путин биечлэн оролцохгүй, харин нэг уулзалтад цахимаар оролцоно гэж Дмитрий Песков мэдэгдэж байв.
Британийн иргэншил авах тусгай хөтөлбөр 2021 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр эхэлснээс хойш Хонконгийн 142 мянган оршин суугч Британийн иргэншилтэй болох хүсэлт гаргасан талаар SCMP сонин мэдээлжээ.
Одоогоос сар орчмын өмнө "Важные истории" хараат бус хэвлэл хоёр эх сурвалжаас авсан мээдэлэлтэйгээр "Украин дахь Оросын армийн нөхөгдөшгүй хохирол 90 мянган хүн" хэмээн дамжуулж байв. Ийм мэдээллийг өгсөн хоёр хүний нэг нь Оросын Холбооны аюулгүй байдлын офицер, нөгөө нь Оросын тусгай албанд офицерээр ажиллаж байсан хүн аж.
Тухайлбал, уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлэх бодлого нь БНХАУ-ын даргын дараах үгтэй холбоотой байж мэдэх гэнэ. "Ажилгүй хүмүүс таагүй зүйл өдөөж мэднэ, компаниуд дахь ажил эрхлэлт нь "шашны экстермизмийг сөрөн зогсоход" ажилчдад тусална гэж Ши Жинпин мэдэгдсэн. Ийн ажил хөдөлмөр эрхлүүлэх нь угсаатны цөөнхийн төлөөллүүд "өөрсдөө ч анзааралгүй хятад соёлд суралцах" боломжийг олгоно гэж тэрбээр баталсан юм" хэмээн "Шинжааны баримт бичгүүд"-д өгүүлжээ.
Ердөө хэдэн жилийн дараа гэхэд л Хойд мөсөн далайн мөс хайлж магадгүй гэж эрдэмтэд анхааруулжээ. Туйлын мөс, мөнх цэвдэг хайлж, тэнгисийн мөс алга болох нь дэлхийн хүн амд ноцтой, сүйрэл дагуулсан нөлөө үзүүлнэ гэж эрдэмтэд сэрэмжлүүлснийг The Guardian дамжуулсан байна.
Есдүгээр сард эхэлж, улс орон даяар үймээн самуун болон өрнөж байсан эсэргүүцлийн жагсаал Иранд дахин эхэлжээ. Энэ талаар Туркийн АА агентлаг мэдээлсэн байна.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Индонезид болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохгүй, түүний оронд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров явна гэсэн мэдээлэл гарсан. Энэ мэдээллийг Индонезийн тал баталжээ.
Францын "Лилля" багийн довтлогч Тимоти Веа тун удахгүй болох хөлбөмбөгийн ДАШТ-д АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглохоор болжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна.
Түүнчлэн Өвөр Монголын Хөх хот, Жэнжоу хотуудад ч нислэг цуцлагджээ. Коронавирусийн халдвартай тэмцэж байгаа энэ хоёр хотод нислэгийг бүрэн зогсоосон гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Оросын Воронеж хотоос армид дайчлагдсан эрчүүдийн төрөл төрөгсөд болох 70 хүн ойр дотныхоо хүмүүсийн араас Луганск мужийн Старобельск рүү явжээ. Тэд дайчлагдсан эрчүүдийг фронтоос буцаахыг шаардаж байгаа гэнэ. Энэ талаар "Дождь" суваг мэдээлсэн байна.
Украин дахь сөргөлдөөн хурцдах эрсдэлээс болгоомжлон АНУ тагнуул, цохилтын MQ-1C Gray Eagle дронуудыг Украинд нийлүүлэхээс татгалзжээ. Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр The Wall Street Journal сонин мэдээлсэн байна.