Ромын төвд Зул сарын гацуурыг асаалаа
Ром хотын Зул сарын гол гацуурыг асаах ёслол пүрэв гарагийн үдэш болжээ. Сүлд модыг уламжлал ёсоор Италийн нийслэлийн төвд Венецийн талбай дээр байрлуулсан гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Ром хотын Зул сарын гол гацуурыг асаах ёслол пүрэв гарагийн үдэш болжээ. Сүлд модыг уламжлал ёсоор Италийн нийслэлийн төвд Венецийн талбай дээр байрлуулсан гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна.
Бельгийн багахан суурингийн 165 оршин суугч Европын EuroMillions лотерейн ялагчид болжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, бельгичүүд 143 сая еврогийн жекпот хожсон гэнэ.
Катарт хөлбөмбгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. ДАШТ-ий түүхэнд анх удаа Ойрх Дорнодын оронд өвөл зохион байгуулагдаж буй энэ тэмцээний хагас шигшээд Бразил, Аргентины багууд үлдэхийг хүсэж байгаагаа Фредерико Родригес де Паула Санто илэрхийлжээ.
Хуулийн зорилго нь гадаадын иргэдэд зориулан хүүхэд тээхийг хориглох явдал байсан бөгөөд гадаадаас ямар зорилгоор ирж хүүхэд авч явж байгаа, хүний наймаанд явж байгаа эсэх нь ч тодорхойгүй тул Орост төрж буй хүүхдүүдийг хамгаалах зорилготой ийм хууль боловсруулсан гэж хууль санаачлагчид мэдэгджээ.
Тайванийн эрх баригчид төрийн албан тушаалтнуудыг Хятад компанийн мэдэлд байдаг олон нийтийн сүлжээ ашиглахыг хоригложээ. Энэ талаарх мэдээллийг Тайванийн хэвлэлүүдээс авсан эх сурвалжтайгаар South China Morning Post сонин мэдээлсэн байна.
ОХУ хэл соёлоор дамжуулан нөлөөллөө хадгалах, тэлэх бодлогоо хуучин Зөвлөлтийн орнуудад хэрэгжүүлсээр байна. Энэ удаад Тажикистанд орос сургууль байгуулахаар төлөвлөж байгаа талаар Коммерсант агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, Америкийн нэр хүнд бүхий Politico сэтгүүл энэ оны дүнг гаргаж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг "оны бүтэлгүй хүн"-ээр нэрлэжээ. "Путин Оросыг ЗХУ шиг агуу гүрний статустай болгохыг эртнээс зорьж байсан. Гэтэл үүний оронд тэрбээр улс орноо гуравдугаар зэрэглэлийн орон болгож дордууллаа" хэмээн Politico сэтгүүл бичжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Киргизийн нийслэл Бишкект очсон талаар Оросын мэдээллийн агентлагууд дамжуулжээ. Бишкек хотод 12 дугаар сарын есний өдөр Евразийн эдийн засгийн холбооны дээд хэмжээний уулзалт болох юм.
Бразилийн шигшээ баг Хорватын багтай тоглохоос өмнө хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ. Энэ үеэр сэтгүүлчид Бразилийн шигшээ багийн хэвлэлийн төлөөлөгч Винисиус Родригесийг муур шиг дуугарч угтсан байна.
Ялтан солилцоогоор суллагдаж, эх оронруугаа буцах өмнө өршөөгдсөн Бриттни Грайнер нь Олимпын хоёр удаагийн аварга бөгөөд Оросын Уралын клубт багтан тоглож байжээ. Тэрбээр энэ оны хоёрдугаар сард Москвагийн Шереметьево нисэх буудал дээрээс баривчлагдсан юм. Учир нь түүний электрон тамхины төхөөрөмжөөс эмчилгээний зориулалттай марихуан илэрсэн аж.
Иранд есдүгээр сард Махса Амини гэх залуу бүсгүй хижабаа буруу өмссөн хэргээр цагдаагийнханд саатуулагдаж, дараа нь нас барсан нь Иран даяар эсэргүүцэл дэгдэх шалтгаан болсон юм. Ираны иргэд улс даяар эсэргүүцэлд нэгдэж, үймээн самуун газар авсан юм. Тус улсын эрх баригчид энэ эсэргүүцлийг хууль бус хэмээн үзэж, оролцогчдод хатуу шийтгэл онооно гэж мэдэгдсэнээрээ олон улсын зүгээс шүүмжлэлтэй тулгарч байв. Гэсэн ч Ираны эрх баригчид олон улсын шүүмжлэлийг үл харгалзан жагсаалд оролцогчдыг олноор нь баривчилж, 20 гаруй хүнд цаазын ял оноожээ.
Германы канцлер Олаф Шольц Германы холбооны канцлерын албан тушаалд дахин нэрээ дэвшүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэж мэдэгджээ. Тэрбээр 2025 онд болох бундестагийн сонгуульд ялснаар канцлерын албан тушаалд улиран сонгогдох боломжтой юм.
Энэ 2022 онд хүмүүсийн хамгийн их хайсан эрэлт ихтэй хайлтыг Google нэрлэжээ. 2022 онд хүмүүс Wordle гэх тоглоомыг Google хайлтын системээс хамгийн их хайсан гэж ВВС агентлаг мэдээлсэн байна. Хэрэглэгчид хамгийн их хайсан Wordle гэх тоглоом нь үг таадаг тоглоом аж.
Индонезийн хүний эрхийг хамгаалагчид Засгийн газрын ордны гадаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тэд гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаанд орсон хүмүүсийг хорих ялаар шийтгэнэ гэсэн Эрүүгийн хуулийн шинэ зүйл заалтыг эсэргүүцэж байгаа аж.
Түүнчлэн Кастильог эрх мэдлээ урвуулан ашигласан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, албан тушаалаа хашиж байх үед нь л нээсэн, авлигын гэмт хэрэгтэй холбоотой эрүүгийн хэрэгт холбогдсон талаар эх сурвалж мэдээлжээ.
Германд Хятадын Синовак вакциныг албан ёсоор бүртгэжээ. Улмаар ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд Карл Лаутербах коронавирусийн эсрэг вакциныг Хятадаас импортлохыг зөвшөөрсөн байна.
Ирэх онд украинчуудын хувьд тайван цаг үе ирж магадгүй гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский үзэж байгаа аж. Тэрбээр энэ талаар Politico сонинд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.
Прокуроруудын өгүүлснээр, баривчлагдсан этгээдүүд өнгөрсөн жил "Герман дахь засгийн газрыг түлхэн унагах, өөрсдөө байгуулсан хэлбэрээр төр засгийг тохинуулахаар алан хядах байгууллага" байгуулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм байна.
Өнгөрсөн сараас эхлэн Оросын арми Украины дэд бүтэц, тэр дундаа эрчим хүчний объектуудад пуужингаар цохилт өгөх нь эрчимжиж, улмаар Украин даяар эрчим хүчний хомсдол нүүрлэх болсон юм. Энэ хомсдолын улмаас Украины нийслэл цахилгаан эрчим хүч, ус, дулаангүй өвөлжиж болзошгүй болсон талаар Киев хотын дарга Виталий Кличко Ройтерс агентлаг өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Хятадад гурван жилийн туршид хатуу хөл хорион дор амьдарч байсан иргэд өнгөрсөн сарын сүүлээр эрх баригчдынхаа бодлого, хатуу хязгаарлалтыг эсэргүүцэн жагсаал, үймээн дэгдээж байсан. Үүний дараа зарим хот, мужийн захиргаа ковидын хязгаарлалтыг бага зэрэг сулруулж эхэлсэн юм.