Владимир Путин: ЗХУ фашизмтай хийсэн тэмцэлд хүнд ачаа үүрснийг сануулах нь бидний үүрэг
Москва хотын Улаан талбайд өчигдөр ЗХУ аугаа эх орны дайнд Германы фашистыг ялсны 75 жилийн ойг тэмдэглэсэн цэргийн жагсаал боллоо. Жирийн үед тавдугаар сарын 9-нд болдог баярын жагсаалыг хийх хугацааг олон оронд тархаад байгаа коронавирусын улмаас хойшлуулаад байсан юм. Энэ жилийн ялалтын баярт 13 мянга гаруй цэргийн анги нэгтгэл, орчин үеийн болон дээр үеийн 216 цэргийн техник хэрэгсэл оролцжээ.



















