Аль Жазира: Израилын арми Баруун эрэг дэх эмнэлгийг бүсэллээ
Өнгөрсөн сард ХАМАС бүлэглэл Израил руу дайрсны хариуд Газын зурвасыг агаараас бөмбөгдөж, улмаар хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлсэн Израилын арми энэ долоо хоногт Газын хамгийн том эмнэлгийн нэг болох "Аш-Шифа" эмнэлэг рүү довтолж, хяналтаа тогтоосон юм. Энэ удаад Иордан голын баруун эргийн эмнэлэг рүү довтолжээ.



















