Газын зурваст 116 эмч, 35 сэтгүүлч амь үрэгджээ
Энэ сарын долооны өглөө Палестины ХАМАС бүлэглэл Израилын өмнөд хэсэг рүү гэнэт халдаж, хэдэн мянган пуужин харван, ХАМАС-ын дайчид цөмрөн орсноор Израил, Палестины хооронд дайн дэгдсэн юм. ЮНИСЕФ -ийн мэдээлснээр, ХАМАС, Израилын хоорондын дайны улмаас 2.3 сая хүн амтай Газын зурваст ням гарагт 8005 хүн, түүний дотор 3324 насанд хүрээгүй хүүхэд амиа алдсан гэж мэдэгдэв. Харин мөргөлдөөн эхэлснээс хойш 116 эмч, 35 сэтгүүлч амиа алдсан гэж нэмж дурдав.



















